Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д Tesla хулгайлсан этгээд цэнэг нь дууссан тул баригджээ

АНУ-ын Калифорниа мужид Tesla загварын машин хулгайлсан этгээд цэнэг нь дууссан тул баригдсан хэрэг гарсан байна. Тодруулбал Fox 11” телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Сюзан Хирасүна машинаа алджээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.03.28/ Лос-Анжелес хотын төвд байрладаг театрын ойролцоо машинаа тавьсан аж. Хирасүна тоглолт үзчихээд гарж ирэхэд машиныг нь хулгайлсан байсан юм.

Хулгайлагдах үед нь азаар машины цэнэг бараг дууссан байжээ. Хирасүна энэ талаар цагдаад мэдэгдэхээс өмнө Лос-Анжелес хотын цагдаагийн алба түүний хулгайлагдсан машиныг зогсоохоор ажиллаад эхэлсэн байсан аж.

“Fox 11” телевиз энэ талаар мэдээлэхдээ Алба хаагчид машиныг хүчээр зогсоохын оронд цэнэг нь дуусах хүртэл хүлээхээр шийдсэн гэжээ. Хэрэгтнийг хөөж эхэлснээс хэсэг хугацааны дараа машины цэнэг дуусаж, баривчлагдсан байна.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button