НИЙГЭМ

Н.Мишигдорж: Цагдаагийн 4 алба хаагч гэм буруутай нь тогтоогдвол хаацайлахгүй, ялыг шударгаар оногдуулна

Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж, "Сүүлийн үед цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийж байна.

Цагдаагийн байгууллага дотоод хяналт аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж байгаа юм. Цагдаагийн дотоод хяналт аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаараа илрүүлж холбогдох албаны шалгалтыг явуулж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн мөрдөн шалгах хэлтэст харьяалалын дагуу шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Дээрх нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас нь чөлөөлж, албан үүргийг нь түр түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллээс харахад цагдаагийн байгууллага цагдаагийн алба хаагчаа үнэнч шударгаар шалгаж чадах уу гэсэн асуулгууд явж байна лээ. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухайд нэг гол зарчим байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх гэж. Тиймээс бид энэ зарчмаа барьж ажиллана. Хэрвээ алба хаагчид гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд тэднийг өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагат байхгүй. Тийм эрх зүй ч байхгүй. Боломж ч байхгүй. Энэ мэдээллийг прокурорын мэдэгдэх хэмжээнд буюу зөвшөөрөл олгосон хэмжээнд явуулж байна. Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргын хувиар өгөх мэдээлэл ийм байна. Бид тус алба хаагчдын хувийн мэдээлэл, нэр зэргийг хэлж болохгүй. Тухайн хүн миний нэрийг зарлаж болно гэж зөвшөөрсөн тохиолдолд л болно" гэлээ.

Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа П.Очбадрах

Бид хохирогч, холбогдогч нарын хувийн нууцтай холбоотой асуудлыг олон нийтэд түгээх боломжгүй. Энэ бол эмзэг мэдээлэл. Өөрөөр хэлбэл хохирогч болон холбогдогчийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой. Тиймээс цензуртэйгээр мэдээлэхгүй бол бидэнд өмнөх гашуун туршлагууд бий. Иймд прокуророос өгсөн эрх, хэмжээний хүрээнд мэдээллээ өглөө.

Live:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 4, 2024 11:23

ЦАГДААГИЙН АВИЛГАД ИДҮҮЛСЭН ДАРГА ЛУЙВАРЧИД ШАТ ШАТАНДАА АРЬСАА АВРАХ ГЭЖ ҮЗЭЖ ТАРЖ БАЙНА

Зочин
Зочин
4 сар 4, 2024 11:33

Манай т�##�ынханхан нэг хүнтэй харьцаанд орсон байж ч магадгүй ороогүй ч байж магадгүй гээд байнштээ хүүхдийн эрхээр хооллогч олон байгууллагуудаа

Зочин
Зочин
4 сар 4, 2024 11:48

Цагдаа цагдаагаа ш�##�гана гэж түүхэнд байхгүй, Хуучин Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах �##�быг сэргээе Ардчилсан хүүхнүүд устгачихсан юм

Зочин
Зочин
4 сар 4, 2024 12:14
Reply to  Зочин

Ялгаагүй намын бөөснүүд байсийм

Зочин
Зочин
4 сар 4, 2024 12:21

Хаацайлаад яахийм шээснүүдээ

Зочин
Зочин
4 сар 4, 2024 12:56

Маш муухай шившигтэй юм бэ ард иргэдиыг хамга�##�даг цагдаагийн �##�ба хаагчдаас ийм хэрэг гарсан бол ард иргэд хэнд итгэх бэ Цагдааг ажилд авахдаа өндөр ш�##�гуураар авах шаардлагатай мэдээж �##�ба ажилдаа үнэнч зүтгэдэг олон байгаа ч үл бүтэх ес зүйгүй хүмүүсээс болж ЦГ н нэр хүнд унаж иргэд итгэлээ �##�дахнээ

Зочинsongogchid
Зочинsongogchid
4 сар 4, 2024 13:33

tagdaagiin avilgad idegdsen darga nar haa saigui gaali teever geel bugd darga bolson gej bgaa tserguudiin bgaa tsarai ene

Зочин
Зочин
4 сар 4, 2024 18:12

Хуцваа

Эрийн муу .....
Эрийн муу .....
4 сар 4, 2024 18:24

Цагдаагийн үгэнд захын чавганц ч итгэхгүй. Новшнууд дээрэмчид рэкээтлэгчид

Lll
Lll
4 сар 4, 2024 21:47

Ayatungaa boliocheeee Baji hyamd ohin

Зочин
Зочин
8 сар 8, 2024 11:47

энэ хүн ял оноодог хүн юмуу, шууд шүүгч нартаа үүрэг өгөөд л ял оноочихдог юм уу, ингэж бодохоор л шүүх, цагдаа, прокурор нь үгсээд хуйв�##�ддаг болчихсон байгаа нь тодорхой юм шиг байх юм аа

ИРГЭН
ИРГЭН
9 сар 19, 2024 11:31

Авилгажсан цагдаа Шүүх Шударга шийдвэр гаргаж чадах уу,,,,,,,

Холбоотой мэдээ

Back to top button