АНУ сарыг тусдаа цагийн бүстэй болгох сонирхолтой байна

Цагаан ордон сар дээр тусдаа цагийн бүс үүсгэх хүсэлтэй буйгаа НАСА-д илэрхийлсэн байна. Сарны татах хүч дэлхийтэй харьцуулахад өөр тул цаг хугацаа илүү хурдан өнгөрдөг юм.
Тодруулбал сар дээрх өдөр дэлхийгээс 58.7 микросекунд (секундийг сая хуваасны нэгтэй тэнцэх хугацаа) хурдан өнгөрдөг байна. Энэ нь тийм том хугацааны зөрүү биш мэт харагдах ч сансрын хөлгийг синхрончлоход том төлөө үзүүлдэг гэнэ.
Өөр цагийн бүстэй болгосноор саранд хүрэх үндэсний болон хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаа илүү уялдан зохицох боломжтой болно гэж АНУ-ын засгийн газар үзэж байгаа юм.
Дэлхий дээрх цагийг олон зуун байршилд суурилуулсан атомын цагаар хэмждэг. Хэрвээ сар дээр үүнтэй ижил атомын цагууд байршуулбал 50 жилийн дараа тэдгээр атомын цагууд дэлхий дээрх цагаас нэг секундээр түрүүлж явах болно.
Энэ талаар НАСА-гийн харилцаа холбоо, навигацийн ахлах ажилтан Кевин Коггинс “Саран дээр атомын цаг байршуулбал дэлхийн цагаас өөр хурдтай явна. Ангараг, сар гэх мэт өөр сансрын биет дэрэ очиход өөр цагтай байх нь учиртай хэрэг шүү дээ” гэсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк дэлхийд даам гараад ханахгүй сарыг эрхэндээ оруулах гэж санаархаж байх юмаа
сайн байцгаана уу. Орон зайны тухайд тэс ондоо, ш�##� өөр Эрхэсүүд болохоор бүхий л зүйлийнх нь эдийнх нь юмынх нь
хэм ~хэмнэл ~ хэмжээс ялгаатай л, с�##�гаатай л байгаа. Хөрст дэх цагийн тоолол ч гэсэн газар газарт өөр байхад, Хөрст, Сар гэхчлэнгийн Эрхэсүүд аргагүй дээ.