Нийгэм мэдээ

Л.Оюунжаргал: Сэлбэ гол үерийн түвшинд хүрсэн учраас шар үерээс сэрэмжил

 ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал цаг агаарын төлөв байдал, өнөөгийн нөхцөлийн талаар мэдээллээ.

Тэрбээр "Гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум төмөр зудтай байна. Баян-Өлгйи аймгийн Сагсай, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатьар аймгийн Баруун-Эрт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Дорнод аймгийн Баянтүмэн, Увс аймгийн Баруунтуруун, Сагил, Давст, Малчин, Тэс, Наранбулаг сумдад цагаан зудын нөхцөлтэй байна.

Мөн долоон аймгийн 13 сум нийслэлийн нэг дүүрэгт цагаанаар зудархуу байна.

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт нутгийн цас өнгөрсөн долоо 16 хувиар буурсан. Халх голын сав хамгийн их цасан бүрхүүлтэй байна. Иймээс цасанд агуулагдах усны хэмжээ өндөр байна.

Ойрын өдрүүдээр нийт нутгаар дулаарна. Говийн аймгуудад нойтон цас болон бороо орно. Бүс нутгуудад хэт дулаарах учраас шар усны үерээс сэргийлэхийг анхааруулж байна. Мөн нийслэлд Сэлбэ гол үерийн түвшиндээ хүрсэн байдалтай байна. Иймд Сэлбэ гол болон голын ойр орчмын айл өрхүүдийг онцгой анхаарахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button