Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ квот нэмэх болсон тул оюутнууд гадаад анагаахын сургууль сонирхох нь нэмэгджээ

Өмнөд Солонгосын засгийн газар жилд анагаахын сургуульд элсүүлэх оюутны тоог нэмэх шийдвэр гаргаснаас хойш Солонгос оюутнууд гадаадад сурахыг сонирхох нь ихэсжээ.

Үүнтэй зэрэгцэн резидент эмч нар удаан хугацаанд ажил хаялт зарласан тул ажлын байрны нөхцөл байдлаасаа болж гадаадад ажиллах талаар бодож үзэж буй сувилагч нарын тоо ч нэмэгдсэн байна.

БНСУ-д 13 мянга гаруй резидент байдгийн 90 орчим хувь нь анагаахын оюутны квотыг нэмэх шийдвэрийг эсэргүүцэж ажил хаясан байгаа. Мөн нөхцөл байдлыг хүндрүүлж хэд хэдэн анагаахын сургуулийн профессорууд нэмж ажил хаясан.

Үүний улмаас ажиллах цаг нь хэт нэмэгдэж дарамтад орсон бусад профессорууд нар ажлын цагаа багасгах шийдвэр гаргасан юм. Тэгвэл “To Be Doctor” нэртэй анагаахын оюутнуудын бүлгэм 859 Солонгос оюутан оролцуулсан санал асуулга явуулжээ.

Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө оюутнуудын 1.9 хувь л гадаадад суралцах хүсэлтэй байгаа гэж хариулж байсан юм. Тэгвэл энэ үзүүлэлт одоо 41.3 хувь болж нэмэгдсэн байна.

Оюутнуудын суралцах сонирхолтой байгаа орнуудад АНУ 67.1 хувиар тэргүүлсэн бол Япон 24.7 хувиар хоёр оржээ. Асуулгаар Анагаахын оюутнууд гадаадад сурах хүсэлтэй байгаа гол шалтгаан нь тэд Солонгосын эрүүл мэндийн салбарын талаар сөрөг үзэл бодолтой байгаа явдал юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button