БНСУ-ын алдартай хоёр жүжигчин бусдыг дээрэлхдэг байсан гэж буруутгагджээ

Монголын сошиал ертөнцөд олны танил хүмүүс их сургуульдаа бусдыг дээрэлхдэг байсан гэх яриа явах болсон. Тэгвэл БНСУ-д хоёр алдартай жүжигчин арван жилийн сурагч байхдаа бусад сурагчдаа дээрэлхэж, дарамталдаг байсан гэж буруутгагдсан байна.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын алдартай жүжигчид өмнө нь бусдыг дээрэлхэн, хүчирхийлсэн нь илэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан. 2018 онд Burning кинонд дүр бүтээн алдар нэрд хүрсэн жүжигчин Чон Жун Согийн талаар өөртэй нь хамт ахлах сургуульд сурдаг байсан гэх хүмүүс бичжээ.

Тэдгээр хүмүүс Чон Жун Со сургуулийн зодоонд оролцож, сурагчдын дүрэмт хувцсыг хулгайлан бусад сурагчдыг үг хэлээр доромжлон хараадаг байсан гэж буруутгасан юм.
Түүний харьяалагддаг энтертайнмент пүрэв гарагт /2024.04.04/ мэдэгдэл гаргахдаа тэдгээр мэдээллийг худал хэмээж, нэр хүндийг нь сэвтүүлэхээр цуу яриа тарааж буй хүмүүсийг шүүхэд өгнө гэсэн байна.
Мөн жүжигчин Сун Хаёны талаар иймэрхүү яриа явах болжээ. Тэрбээр саяхан Marry My Husband нэртэй хит кинонд тоглосон.

Түүнийг хүмүүс ангийн сурагчдаа цохидог байсан гэж буруутгасан юм. Эхэндээ Сун Хаёны агентлаг эдгээр мэдээллийг худал гэсэн ч мягмар гарагт /2024.04.04/ түүнийг ахлах сургуулиасаа хүчирхийллийн улмаас хөөгдөж байсныг баталжээ.
Эх сурвалж: Time
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадныхан Хэрэг хуучирдаггүй гээд Хариуцлага тооцно,,,,,Монголд Цагдаатайгаа нийлээд аягүй бол эргээд Хохирогчоо дарамтоана,