ББСБ-уудын хоорондох репо хэлцлээр 197 тэрбумын арилжаа хийгджээ

ББСБ-уудын хоорондох репо хэлцлийн үйлчилгээ буюу мөнгөний захын арилжаанд 972 удаагийн репо хэлцэл биелж 179.7 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Краудфандинг буюу хамтын санхүүжилтийн үйлчилгээ нь нийт 15 төсөл зуучилж, 64.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж зуучилсан байна. Харин Р2Р зээлийн үйлчилгээгээр 1.7 тэрбум төгрөгийн зээлийг зуучилжээ. Харин технологид суурилсан даатгалын платформоор 315 даатгуулагчдад 15 даатгалын бүтээгдэхүүнийг санал болгосон байна.
Репо арилжаа нь нээлттэй зах зээлийн хэрэгслийн нэг бөгөөд Монголбанкнаас банкны эзэмшиж буй үнэт цаасыг хугацааны эцэст урьдчилан тохиролцсон үнээр буцаан худалдах нөхцөлтэй худалдан авах замаар банкны системд нөөц нийлүүлэх хэрэгсэл юм.
“Төв банкны репо арилжааны журам”-д заасны дагуу Төв банкнаас репо арилжааг нэг долоо хоног хүртэл (богино хугацаатай) болон түүнээс урт хугацаатай (2-3 жил)-гаар зарлах боломжтой байдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учирыг олох юм даан ч �##�га даа