Лос-Анжелест 30 сая ам.долларын бэлэн мөнгө хулгайлсан хэрэг гарчээ
АНУ-ын Лос-Анжелес хотноо хулгайч нар мөнгө хадгалах байгууламжаас 30 сая ам.долларыг бэлнээр авч зугтсан хэрэг гарчээ. Энэ нь тус хотын түүхэнд гарсан хамгийн том хулгайн хэргүүдийн нэг юм.
Тус хотын цагдаагийн албаны дарга Элайн Моралес хэргийн талаар мэдэгдэл хийхдээ хэрэгтнүүд байгууламжид нэвтэрч, сейфийг эвдэж чадсан гэжээ. Тус байгууламжийн ажилчид сейфийг нээх хүртлээ 30 сая ам.доллар алдсан гэдгээ огт мэдээгүй аж.
Лос-Анжелес хотын цагдаагийн алба болон Холбооны Мөрдөх товчоо хэргийг үйлдсэн хүн эсвэл этгээдүүдийг тогтоохын тулд хамтран ажиллаж эхэлжээ.
Хоёр гаруй жилийн өмнө Калифорни мужид үнэт эдлэл ачиж явсан машин зогсоол дээр байхад нь хулгайч нар 100 сая гаруй ам.долларын үнэ бүхий эдлэл хулгайлсан хэрэг гарсан юм. Тус хэргийг үйлдсэн этгээдүүд одоо хүртэл баригдаагүй.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.