BCL: Манай улсын баг тамирчдын шийдвэрлэх тоглолтууд үргэлжилсээр

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолт Улаанбаатар хотод зохиогдож байна. Сингапур, Индонези, Хонг Конг, Тайланд, Монгол, Малайзын нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд дөрвөн баг нь хоёрдугаар шатны эрхээ авч, үүнээс хоёр баг нь үндсэн шатанд шалгарах юм. Өнөөдөр/2024.04.07/ хэсгийн шатны сүүлийн тоглолтууд болно. Энэ тоглолтоор дараагийн шатны эрхээ шууд авах нэг баг, нэмэлт тоглолт хийх дөрвөн баг тодорно.
Манай улсын баг тамирчдаас хэсгээс тодрох боломж бий.
А хэсэгт багтсан Бишрэлт Металл баг өнөөдөр Хонг Конгийн Истерн багийг хожиж чадвал дараагийн шатны төлөөх нэмэлт тоглолт хийнэ. Харин Истерн баг хоёр хожилтой хэсгээ тэргүүлж байна.
Хасын Хүлэгүүд баг Б хэсэгтээ нэг хожил, нэг хожигдолтой хэсэгтээ гуравдугаарт бичигдэж байна.
Өнөөдрийн тэд Тайландын Хай-Тек багтай өрсөлдөнө. Гэхдээ хоёр багийн аль нь ч хожсон үр дүнд нөлөөлөхгүй бөгөөд энэ хэсгээс Индонезийн Пелита Жаяа баг дараагийн шатанд оролцох эрхээ авсан. Хасын Хүлэгүүд болон Хай-Тек багууд маргааш А хэсгийн хоёр болон гуравдугаар байрт орсон багуудтай дараагийн шатны үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.