Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д шар усны үер бууж, 10 мянган байшин усанд автжээ

ОХУ-ын Уралын нурууны бүсэд шар усны үер бууж, 10 мянга орчим гэр усанд автсан байна. Үерийн улмаас Европын гуравдах хамгийн том гол гэгддэг Урал голын далан задарчээ.

Тодруулбал баасан гарагт /2024.04.05/ Урал гол хэдхэн минутийн дотор олон метр хальсан тул Орск хотын ойролцоох далан задарсан байна. Орскийн дарга Василий Козупица тус хотын ойролцоо оршдог Елшанка гол мөн хальсан гэжээ.

Орон нутгийн албан тушаалтнууд Орскт 230 мянган орчим оршин суугчдаас 6,100-г нь нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн 40 сургуулийн 15 нь усанд автжээ. Үерийн улмаас насад хүрсэн зургаа, бага насны гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Онцгой байдлын сайд Александр Куренковт үерт автсан бүс нутаг руу яаралтай нисэж, ажиллахыг тушаал болгожээ. Мөн Путин үерт автсан бүсийн захирагч нартай утсаар ярьсан гэж Кремлиэс мэдээлсэн юм.

Сүүлийн арав гаруй жилд тохиогоогүй хэмжээний шар усны үер ОХУ-ын Уралын нуруу, Сибирийн бүс болон Казахстанд буув. ОХУ-д үүсээд буй үерийн нөхцөл байдал хурдацтай даамжирч болохыг албаны хүмүүс анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button