Японд бодит цалин 23 сар дараалж буурав
Японд ажилчдын бодит цалин 23 сар дараалж буурсан байна. Тус улсын Хөдөлмөрийн яам өнөөдөр /2024.04.08/ гаргасан тоо баримтаас харвал ажилчдын хоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурчээ.
Харин нэгдүгээр сард өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.1 хувь буурсан юм. Бодит цалин нь тодорхой хугацаанд хөдөлмөр эрхлэн авсан мөнгөөрөө худалдан авч болох бүтээгдэхүүний үнийн дүн.
Бодит цалин буурч байна гэдэг нь цалингийн нэмэгдэл инфляцын өсөлтийг гүйцэхгүй байна гэсэн үг. Японд хэрэглээний инфляцын түвшин нэгдүгээр сард 2.5 хувь байсан бол хоёрдугаар сард 3.3 хувь болж нэмэгджээ.
Гэвч нэрлэсэн цалин өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад хоёрдугаар сард 1.8 хувиар өссөн байна. Нэрлэсэн цалин нь гарт ирж буй мөнгөний хэмжээ. Японы фирмүүд хэлэлцэж энэ жил цалинг 5.24 хувиар нэмэх шийдвэрт хүрсэн. Энэ нь сүүлийн 33 жилд үзэгдсэн хамгийн том цалингийн өсөлт юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.