Гадаад мэдээДЭЛХИЙ

“Boeing” компанийн онгоцонд дахиад л гэмтэл гарав

Энэ он гарснаас хойш “Boeing” компанийн үйлдвэрлэсэн онгоцнуудад эвдрэл, гэмтэл гарч хүмүүс бэртсэн хэд хэдэн тохиолдол гарсан.

Ням гарагт /2024.04.07/ АНУ-ын “Southwest Airlines” компанийн Boeing 737-800 загварын онгоц хөөрөхөд нэг хөдөлгүүрийнх нь халхавч унаж, далавчаа мөргөсөн байна. Уг явдлыг АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) мөрдөн байцааж эхэлжээ.

Денверийн олон улсын нисэх онгоцны буудлаас Хюстон хот руу нисэх байсан тус онгоц дээр 135 зорчигч, нислэгийн багийн 6 хүн явснаас азаар хэн ч бэртээгүй юм.

“Southwest Airlines”-ийн 737-800 загварын онгоц тус онгоц хөөрөх үед тус гэмтэл гарсан ч нислэг эхлээд 25 минут өнгөрч, 3,140 метрийн өндөрт гарсныхаа дараа Денверийн нисэх буудалд буцаж газардсан байна.

Холбооны нисэхийн захиргааны архиваас харвал тус онгоц 2015 онд үйлчилгээнд гарч эхэлжээ. 737-800 нь “Boeing” компанийн хамгийн их борлуулалттай 737 NG загварын өмнөх үеийн онгоц юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button