Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы Ерөнхий сайд Байдентай батлан хамгаалахын талаар хэлэлцэхээр АНУ-д айлчиллаа

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэд хэдэн зүйлсээр хэлэлцэхийн тулд тус улсад даваа гарагт /2024.04.08/ газарджээ. Энэ нь Японы ерөнхий сайд АНУ-д сүүлийн есөн жилд анхны удаа айлчилж буй тохиолдол.

Кишида Байдентай уулзаж аюулгүй байдал, орчин үеийн технологи болон нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх талаар хэлэлцэнэ. Мөн тэрбээр Вашингтонд болох АНУ, Филиппин, Японы удирдагч нарын анхны гурвалсан уулзалтад оролцох юм.

АНУ-ыг зорихоосоо өмнө Кишида “Япон, АНУ хоёр нь илүү бат бөх харилцаа тогтоож чадсаныг хэлмээр байна. Айлчла хийх нь энэ талаар дэлхий нийтэд мессеж хүргэх чухал боломж” хэмээжээ.

Хамгийн сүүлд 2015 онд Шинзо Абэ АНУ-д айлчилж Барак Обаматай хэлэлцэхдээ Ази, Номхон далайн бүс нутагт энх байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тохиролцоонд хүрсэн.

Тус уулзалтын болсноос хэсэг хугацааны дараа хоёр улс 18 жилд анхны удаа батлан хамгаалахын хамтын ажиллагааны удирдамжаа шинэчилсэн юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button