Top StoriesУЛС ТӨР

Ц.Элбэгдоржийн агсамнал, Л.Оюун-Эрдэнийн хөөсрөлөөс юу харж болох вэ

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбон, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголд оруулж ирсэн кэйсийг цаглабараар дурдаж ярьсан. Үүний хариуд Ц.Элбэгдорж "Чи сэтгэцийн хувьд эрүүл үү. Хаа байсан С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг саяхны "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн монголд орж ирсэнтэй холбож. Оросууд бидэнд эрх олгож байгаагүй юм" гэжээ.

-Хэмхэлдсэн хоёрын эсрэг тэсрэг байдал-

Ерөөс тэднийг хөндлөнгөөс харахад,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч "Ц.Элбэгдорж" сэдэв дээр ихэд романтист, өнөөх нь хариуг нь жинхэнэ дискотой барьж буй. Нэг нь Ц.Элбэгдоржийг ярьсан маш том телевизийн нэвтрүүлэг цацангуут, зөрүүлээд уг бичлэгт задлан шинжилгээ хийсэн том агуулга цацчихлаа. Ер нь их нэгнээ намнах, өөр хоорондоороо өвчлөх, тийн зүтгэцгээх дур хүсэл ба зав зай тэдэнд байна гэж харахаар.

Тэдний эсрэгцэл нь, Ц.Элбэгдорж шоронгоос суллагдаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг "алуурчид" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Л.Оюун-Эрдэнэ тэднийг ямагт "хохирогч" байр сууринаас үзсээр ирсэн.

Засгийн газраас саяхан Т.Чимгээгийн эрүүдэн шүүгдсэн кэйсийг хүний эрхийн талаас нь олон улсын шүүхэд хандахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ зарласан юм. Харин Ц.Элбэгдорж "Алуурчид сул явж байгаа" гэж онцолжээ.

Л.Оюун-Эрдэнийн талаас Ц.Элбэгдоржид хамаарах үл хөдлөхүүдийн баримтыг сөхөж, тийш мэдээллээр хангасан хэвлэл илгээсэн нь ч маш тодорхой логик. Ингэхдээ мэдээлэл нь албан ёсны агентлагуудаар дамжихаас илүү маш их хөөстэй, хар массыг турхирах чиглэлд бүрэн анхаарсан, "хөөсөргөн" мэдээлэл тарааж буй нь ч үнэн. Энэ нь угаас Л.Оюун-Эрдэнийн ах "Херо" Баатарын хийсээр ирсэн пи-ар сэтгэлгээ л дээ.

Ц.Элбэгдорж эдүгээ баруунд их сургуульд багшилж, улс төрийн ажлаасаа хөндий байх утга бүхий чангахан гэрээтэй яваа гэх. Гэвч тэр агсармал зангаа, үгийн егөөдлөө, итгэл төрүүлдэг байдлаар тултал ашиглаж, Л.Оюун-Эрдэнийн бичлэгт задлан шинжилгээ хийж сууна. Утгачилбал, тэр бүр нэг хэл ам нь загатнаад байна гэсэн үг. Үнэхээр бас гэмгүйсэн бол ингэмээргүй л дүр билээ, тэр.

-Тэд тодрох, өөрсдийгөө сануулах нэг сэдэвтэй боллоо-

Ц.Элбэгдоржид ерөөс арваад хаус Америкт бий гэгдэх болов. Бодвол Л.Оюун-Эрдэнийн талаас цувралаар болсон болоогүй баримт дэлгэж, түүнийг нь хэр чадлаараа Ц.Элбэгдоржийн хүмүүс үгүйсгэх биз. Тэгээд ч эхэлсэн байгаа.

Энэ урсгалд нь хоёр тал болж байгаад, хэвлэл мэдээлэл ба жиргээчид, нөлөөлөгчид баахан хэрэлдэнэ ээ. Нийгмийн энэ хэлэлцүүлгийн ард асар их мөнгө явдаг. Бас автсан их шүтэн бишрэгчид ч сайн дураараа хэрэлдэгч нар ч хоёр талын аль нэгийг нь учиргүй их өмөөрнө. Хэн нэгэнтэй нь эрх ашиг, амьдрал ахуй нэгтэй түрлэг хэсгүүд улам идэвхтэй оролцоно оо.

Энэ урсгал харин Л.Оюун-Эрдэнэд ч, Ц.Элбэгдоржид ч нийтийн анхааралд байх маш том боломжийг олгох юм. Үндсэндээ хаваржингаа тэд ийм сайхнаар нийтийн анхааралд оршицгоох нь. Хэрэлдээд байгаа юм шиг мөртлөө тэд нэг л сэдвийг хоёр талаас нь тайлбарлана.

УИХ-ын 2024 оны сонгуульд Л.Оюун-Эрдэнийн тал олонх болох уу. Ц.Элбэгдоржийн оролцоотой АН-ын жигүүрүүд, МАН доторх фракциуд ялах уу. Ийм хоёр талт нюансын төлөө тэд сэдвээ нэгтгэлээ.

Тэгэхээр уншигчдадаа айхтар нэгнийх нь талыг "Туйлын үнэн" гэж харахгүйгээр энэ явцыг ажиглахад нь илүү бодит мэдээлэл шүүгдэнэ гэж зөвлөж байна. Сонгууль хүртэл бидэнд бас зай байна аа.

-Ц.Элбэгдоржийн өргөмөл охины 1.9 тэрбумын хаусын эх үүсвэрийг монголчууд асуух эрхтэй-

Ц.Элбэгдоржийн олон хаусууд ээлж дараалан сөхөгдлөө гэж бодоцгооё. Монголчууд С.Баярын хаус дэлгэгдэх үеийнх шиг бас чиг ихээр гайхаж, шууд итгэн хүлээн авахгүй. Яагаад ингэж түүний хаусуудыг дэлгэж буй учрыг олох гэж үзэх юм. Тэгж хэрсүүжсээр байна, олон нийт. Тэр үед ийм аргаар пи-ар хийж байсан хүмүүс нь ч одоо өөрчлөгдөх болжээ гэмээр.

Гэхдээ Ц.Элбэгдоржийн өргөмөл 31 настай охин ямар мөнгөний эх үүсвэрээр америкт 1.9 тэрбумаар хаус авав гэдгийг монголчууд асуух эрхтэй. Тэр олон хаусуудын мөнгийг хаанаас гаргасан гэдгийг Ц.Элбэгдоржоос ч асуух ёстой юм.

Гаднаас хүмүүс ер нь ингэж л томордог. Ч.Сайханбилэг Америкт орогносныхоо дараа байсхийгээд л ингэж Монгол руу агсардаг байв. Гэвч тэр ирж шалгагдахгүй, зугтсаар л байгаа.

С.Баяр ял авахдаа Америк дахь хаусуудаа "Ч.Давааням бид нар түрээс, хэрэглээний зардлыг нь нэгнийхээ данс руу хийсээр байгаад төөрчихсөн" ухааны орон гаран юм ярьсан байдаг. Гэвч С.Баяр суллагдахдаа Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй АНУ-ын Нью-Иорк дахь таван тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсныг төгрөгөөр төлж байж л суллагдсан юм.

Эхэндээ дандаа сэдвээ үгүйсгэж, учиргүй томордог аргыг Ц.Элбэгдорж ч хэрэглэх нь тодорхой. Энэ нь бас дансандаа 1 сая ам.доллар байсныг мартсан С.Баярцогтын кэйс шиг л хачин жигтэй сонсогдох билээ. Ингээд ирэхээрээ л тэд асуудалд орсон байдаг. Ийм байдлаар сэдвийг дүйвүүлэхээс өөр дажгүй арга бас тэдэнд олддоггүй байх.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийн гадаад ба дотоодод өндөр үнэлгээ бүхий үл хөдлөх гэнэт эзэмшсэн явц өөрөө мөнгө угаасан, авлигын эх үүсвэр байж болзошгүй зэрэг үндэслэлээр шалгагдах эх сурвалж нь болж өгдөг.

-Байшин яг ямар учиртай вэ-

Ц.Элбэгдоржийн Ануужин АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын Жамайка Плэйн хороололд хаус худалдаж авч, зарсан гэх баримт ил болсон. Тус баримтын эх сурвалж нь “Instant CheckMate” нэртэй Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг компани юм.

"Instant Checkmate" сайтын нүүр хуудас

Тус компанийн сайтаас АНУ-д амьдарч буй хүний гэмт хэрэг, замын хөдөлгөөн болон баривчлагдсаны бүртгэл, шүүх хурлын баримт бичиг, хаяг, нас, холбоотой хүмүүс гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл авч болдог байна.

“Instant CheckMate” сайтаас бүрдүүлж өгсөн материалыг харвал Э.Ануужин нь Кэтрин Кэмпбелл-Оррок нэртэй хүнтэй хамт 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд Брендан Ларкин-Конноли гэх хүнээс Жамайка Плэйн хорооллын Форест Хиллс гудамжны 10-р байрыг 515 мянган ам.доллароор худалдан авчээ.

"Instant Checkmate" компаниас бүрдүүлсэн материал

Энэ худалдан авалт хийгдсэн талаар “Reality Hop” нэртэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын сайт дээр ч гэсэн байгаа юм. Тус сайт дээр Э.Ануужин нь Кэтрин Кэмпбелл-Орроктой хамтран Брендан Ларкин-Коннолигоос 515 мянган ам.доллароор худалдан авсан гэж бүртгэгджээ.

"Reality Hop" сайт дээрх мэдээлэл

Үүний дараа 2022 оны гуравдугаар сарын 21-нд Э.Ануужин тэрхүү байраа Кэтрин Кэмпбелл-Оррокт зарсан байна. "Instant Checkmate" компанийн бүрдүүлсэн материалд Э.Ануужин нь Кэтрин Кэмпбелл-Оррокт хэдэн ам.доллароор тус хаусыг зарсан нь тодорхойгүй байна. Гэхдээ тэр хаусын одоогийн үнэлэмж нь 531 мянган ам.доллар (Одоогийн ханшаар 1.9 тэрбум төгрөг).

“Instant Checkmate” сайт Кэтрин Кэмпбелл-Оррокийг Э.Ануужинтэй холбоотой байж магадгүй хүмүүсийн жагсаалтад оруулсан юм.

"Instant Checkmate" компаниас бүрдүүлж өгсөн материал

Тодруулбал, тэднийг 2015 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сар хүртэл нэг хаягт амьдарсан байж магадгүй гэж бичсэн байна. Тэдний талаар өөр хайлт хийж үзэхэд Смитийн коллежид хамтдаа сурч байсан нь илэрсэн. Смитийн коллеж нь Массачусетс мужийн Нортхэмптон хотод байрладаг.

Тэдний нэр тус коллежийн сайт дээр байршуулсан 2015 онд оюутнуудын хийсэн ажил, бүтээлийн ЦУГЛУУЛГА дотор багтжээ. Үүнээс харахад Э.Ануужин, Кэтрин Кэмпбелл-Оррок нар нь коллежийн найзууд аж.

Кэтрин Кэмпбелл-Оррокийн оролцсон ажил
Элбэгдоржийн Ануужингийн оролцсон ажил
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
53 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2024 08:59

Сонгууль болгоны өмнө ЗОРИГИЙН хэргийн т�##�аар ярьдаг МАН ын бохир технологи .Түүнийг МАН ын дарга уламжл�##� болгон ярьж ах Баатар нь эвлүүлэг хийж садан төрлийн холбоотой Нямбаатар дэмжиж хэвлэлээр ярилцлага өгсөн нь зохион байгуул�##�ттай хэрэг болсон доо. Ийм сэдэв сонгууль болгоны өмнө яригддаг гэдгийг мэдсээр байж сэтгүүлч Ганчимэг ийм ярилцлага хийсэн нь МАН сэтгүүлчидтэй засгийн мөнгөөр ха�##�тын гэрээ хийдэг УРХИНД орчихжээ гэж хардагдаж байна . Бохир заваан зохион байгуул�##�ттай ажиллагаанд Оюун эрдэнэ , Баатар , Ганчимэг , Нямбаатар нар орооцолдсон нь үнэн шүү.

Сүхээ
Сүхээ
4 сар 11, 2024 12:18
Reply to  Зочин

Үнэхээр харамс�##�тай, шинэ үеийн МАН-н з�##�уусыг арай өөрийр сэтгэнэ чин сэтгэлээсээ үнэнч шударга гэж болсон үнэхээр ой гутаж урам хуга, яг л ах нарынхаа нэгэн адил байсан байна шүү дээ. Дээр нь Нямбаатар арай илүү шүү юм болгонд хошуу дүрнэ хэлж ярьж байгаа нь намынхаа нэр хүндийг гутаасан боловсролгүй юм үзэж нүд тайлаагүй улс төрч биш гэдгээ �##�хам тутамдаа харуулах юм. Ядаж эхлээд эр хүн болцгоо з�##�уусаа.

хүннү
хүннү
4 сар 10, 2024 12:47
Reply to  Зочин

Өмхий амаа тат. Үүнд Б.Ганчимэг сэтгүүлч хамаагүй. Тэр хүн асуусан нөгөөх нь хариулсан.

Сүхээ
Сүхээ
4 сар 11, 2024 12:22
Reply to  хүннү

Энэ удаад Ганчимэг бэлдсэн асуулт асуусан шүү яг үнэндээ өөрийнх нь мэргэжлийн ур чадвар үнэхээр гараагүй шүү бат�##�гаатай хэлье, хөөрхий дөө амьдр�##�д нь мөнгө хэрэг болоо юм болуудаа л гэж бодож сууна.

Зочин
Зочин
4 сар 10, 2024 19:05
Reply to  хүннү

Зоригийн хэргийг бус, энэ хэргийг сөхөж байгаа ү/а тухай ярьж байна, эргүү минь! Ганчимэг их мөнгө авч МАНын пиар-т оролцож байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой асууд�##�

Зэсэн
Зэсэн
4 сар 10, 2024 10:29
Reply to  Зочин

За хуцаарай чи Элбэгдорж та нар л хөнөөсөн шүү дээ

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:00

МАНгар хужаагууд сандарч бна

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:15

Нэг л нэг эрүүн доргуураа л цулцайсан гаруууд

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:16

Манай брогуууд булхай нь илэрсээр л илрэх ч болно ард түмэн та нарыг харж байгаа шүү

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:17

Муу нуухааар сайн илчил гэдэг одооо аягүй бол сонгууль гээд нэг юм сэтгэчихсэн л суугаа шүү наадуул чинь аюултай

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:28

2 хар хэрээ. Гэхдээ Жлбэгдорж бүр тас хар хэрээ

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:28

Энэ муу хүзүүгүй новш цаанаасаа бүр хогийн гэдэг нь �##�хам бүрд нь харагдаад байх юмаа. Бүүр нэг хүн зан�##�хийлсэн доромжилсон тав�##�сан..... бүр муу болгон бүрдсэн сэжгийн новш юмаа

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:30

Одоо энэ МАН , АН хоёроос с�##�я энэ хоёр зүгээрл нийлж жүжиг тавьж. ард түмниыг т�##�цуулж одоо энэ 24 оны сонгуульд дахиж. Монголчууд ыг хуурч сэтгэл санаагаар тоглож дахиж төрд гарч ирэхийг санаархаж Монголчуудаар тоглох арга з�##� Одоо Монголчуудаа энэ хачин б�##�ай хэрүүлд бүү итгэ энэ хоёр намаас с�##�ах тун ойртлоо одоо сэрцгээё Монголчуудаа шударга эх оронч Монголоо гэсэн шинэ хүнээ сонгох нь Монголчууд бидний гол зорилго болжээ

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:30

Их л сандарч бна даа

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:31

Эби үнэнээс айгаад өмдөндөө чацга �##�дахнээ
энэ хүн ернь монголлд байгаа юу

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:33

Чамайг ерөнхийлөгч бхад ард түмний амьдр�##� эндээс дор бсан шүү. Эмнэлэг домлого; эм эмчилгээ; үйлчилгээ; харилцаа хандлага дор бсан шүү Энх баярыг хүчээр яаж унагаж бсанаа мартаа юу? Юунд ингэж хор шар н хөдлөж их тайлбар хийв

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:33

Чамд ясны дургүй чи ерөнхийлөгч байж үзсэн ерөнхийлөгч байсан ард түмэн чамайг дэмжиж дээдэлж байсан чи одоо болио жүжиг бүү тавь

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:42

Оюук ч харин Элбээгийн хажууд юм хийсээээн бас үнэн хэрэгтэй

Иргэн
Иргэн
4 сар 10, 2024 09:42

Америкд ажил орлоготой бол хэн ч банкны зээлээр байшин авч болно. Харин тэр хүүхэд коллежийн оюутан, өөрөөр хэлбэл �##�бан орлого байхгүй байхдаа байр авсан бол бэлэн мөнгөөр л авах магадл�##�тай. Тэгвэл тэр мөнгөний эх үүсвэрийг сурах нь ойлгомжтой.

Ккккк
Ккккк
4 сар 10, 2024 11:09
Reply to  Иргэн

Яг үнэн. Зөндөө монголчууд ажил хийгээд байр сууцтай болж байгаа. Зөвхөн Америкт ч биш. Эх сурв�##�жийг нь ш�##�га.

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:53

Ард түмнийг битгий басамжил

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:14

ЭЛБЭГДОРЖ БОЛ БУЗАР АМЬТАН.

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:20

Булайг нь сайн дэлгэ

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:20

Танай сайт ч дээ МАН-ын шээс долоодог.Саяхан л 3-р сурнуулийн урд т�##�д 4м т�##�бай оффистой байсан одоо бүр ман-ын баасаар ард олны тархи луу нулимдаг болоо юу ? Сайнаа үзэхгүйдээ мий дөө,идсэн мөнгөнийхөө тоогоор нартад жаргахгүйдээ та нар.......

Зэсэн
Зэсэн
4 сар 10, 2024 10:27

Элбэгдоржийн биe жижигхэн ч бэлчээр томтой хулгайч гэдэг нь эндээс харагдаж л бна даа Зоригийн �##�лагад яах аргагүй холбоотой золиг доо

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:54

Элбэгдоржоо дааганаас унаад биш даргавараасаа болдог гэж монгол үгийг мэдэх үү...

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:55

Нохойнууд бие биентихээ �######�ииг сайн ухаг өшөө гоё юм гарнаа

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:55

baih yostoi sawand ni hurdan hiildee ene hvvheldeig

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:56

Muu muu heleh ug alga....

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:57

Монголд тэр тусмаа Сүхбаатарын т�##�байд үстэй дээлтэй хүрээл ир

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:58

2 удаа ерөнхийлөгч бсан хүн гэхэд арай

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:58

Нүүр тулаад олон хэлээр мэтгэлцээд ярилц ард түмэн чинь хэн нь хэн бэ гэдгий чинь хармаар байна ...

Зочин
Зочин
4 сар 10, 2024 10:59

Тэр үед Зориг агсанд ийм зүйл тохиолдоогүй байсан ч болоосой. Монгол улсын Ерөнхий сайд болж Улс ороноо хамгийн зөв удирдан чиглүүлж , байг�##�ийн баялагаа гаднынханд �##�даагүй, үйлдвэржсэн зөв сайхан нийгмийг байгуулах байсан гэж боддог.

Зочин
Зочин
4 сар 10, 2024 11:00

Монголыг та нар үнэн самарсандаа Монголчууд бид з хан сая арай ч ийм амьдаохааргүй байсан шүү!!тТа нар монголын түүхэнд хараар бичигдэнэ гэдгээ мэдэх үү!!!!

Зочин
Зочин
4 сар 10, 2024 11:01

Хувьсг�##�ыг ухаантнууд хийж хулгайчууд нь ашигий нь хүртэнээ гэжж

Баатар
Баатар
4 сар 10, 2024 11:05

Танилдаа байшингаа зарах нь тийм хардаад байх зүйл үү хаха

Зочин
Зочин
4 сар 10, 2024 12:21

Элбэгдоржоос муу муухай л гарна!

Зочин
Зочин
4 сар 10, 2024 12:39

Элбэгдорж хулгайлсан хөрөнгөө нууж байгаа нэг хэлбэр

хүннү
хүннү
4 сар 10, 2024 12:44

Элбэгдорж, Чимэгээ Содномдаржаа хоёрыг “�##�уурчин” гэлээ. Маш итгэлтэй хэллээ. Гурван шатны шүүх “�##�уурчин мөн” гэж нотолсон. Сонгууль дөхөөд ирхээр энэ хэрүүл г�##� болон дүрэлзэх нь. Сонгуульд �##�ь нам ялах нь сонин биш, С. Зоригийг хэн �##�сан нь сонин боллоо. СоЧи юу Эба юу?

Зочин
Зочин
4 сар 10, 2024 13:07

үнэхээр мөнгөтэй баян хүмүүс юмаа гэтэл бид насаараа төрд ажиллачихаад хүүхэдэд ганц байр ч авч авч өгч чадахгүй гэхээр гомдол төрөх юм даа

Иргэн
Иргэн
4 сар 10, 2024 14:09

Энэ Элбэгдорж МУ-ын ЕС-аар 2 удаа, Ерөнхийлөгчөөр 2 удаа ажиллахдаа монголын ард түмэн, монголын төрийн төлөө хийсэн ганц гэрэлтэй, гэгээтэй, гялайх зүйл байна уу, хэлээд өгөөч та минь ээ.

монгол
монгол
4 сар 10, 2024 18:25

Элбэгдоржийн оймстой хөлийг нь бус харин нүцгэн тавхайг нь гозолзуулая

Зочин
Зочин
4 сар 10, 2024 19:20

агсамн�##� ч гэх шиг Элбэгдорж гуай үнэнг л хэлсэн байна лээ. Качигар харанхуй бол гутамшиг шүү

монгол
монгол
4 сар 10, 2024 19:51

ЭЛБЭГДОРЖ БҮР БООЖ ҮХЭХНЭЭ
ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ, ДАЙРТ МОРЬ ДАЛБИЛЗАНАА ГЭЖ

Зочин
Зочин
4 сар 10, 2024 20:40

Оюун-Эрдэнэ онц. Монгол Улсын иргэд чиний т�##�д 100% шүү.

Zochin
Zochin
4 сар 11, 2024 02:41

Oyuka mash saihan zaluu

Bolor
Bolor
4 сар 11, 2024 04:57

Mundag shuu Oyuka darga

Иргэн
Иргэн
4 сар 11, 2024 07:29

Зарсан бга нь хардагдах зүйл биш ч авсан бга нь хардагдах ш�##�тгаан шүү. Нээрээ бид насаараа хөдөлмөр эрхлээд 1 байрны урьдчилгаа ч төлж амжихгүй бхад юун дэлхийн нөгөө бөөрний соёлт ертөнцөд байр авч баярхацгаагаад л байдаг улс вэ. Хардаж, харамлах эрх нь бидэнд бий харин х�##�даж ш�##�гах эрх нь төрд бий байхаа.

Зочин
Зочин
4 сар 11, 2024 10:27

Iim yorolgvi sawshig ichih nvvrgvi hvmvvsees ym harah shaardlaga bgaamuu zvgeer l hurungugiin huraagad shorondono ywuuldag huulitail bolmoor baishde bas hvvhed hvchindsen hvniig urshuuhgvi huuliin tsoorhoigoor sulalahgvi shuud taigan bolgoh heregtei iiml huulitai bolmoor baishde awilgalaar hurungujsun hvmvvsiin ah duu amrag sadangiihan geltgvi bvgdel hurungujsun uchraas sain shalgaj ulsuun orlogo bolgoh heregtei aan tiin hvvhede hayad ywsan etseg eh hvmvvsd bas hatuu hariutslaga tootsoh heregtei naad vye hunguruusun awtobusnuudda zahiin hol gazruudruu ywuulad hotiin zuwuur tram ???? tawih heregteishde bas hurdani zam tawiad naad zambaraagvi buudal baar lombaruudda tsug gargah heregtei iim ajil hiij chadahgvi hvmvvsiig dahin songoh hereg bnuu gadnii olon oronuud iim zohion baiguulaltai bdagiig harj vzsen huwi hvnii handlaga hariltsaa bvvr hog hvwi hvmvvsse bas hugjvvleechee solongos juulchid ochod blog hiihiimuu zarim yman deerch umnuudun ichmeer ymnuud zunduu garj bnlee uugana bol nadaa hamaagvilde gehdee bi mongol hvn ym bolhooro helii gesen vgnvvde helchlee

Зочин
Зочин
4 сар 11, 2024 14:23

Гадаадад их сургуульд багшилдаг гэнээ юу заадаг юм болдоо манай мангараар за�##�гана гэхээр маруухан л нөхөд юм даа. Ер нь хөөсрөөд байх юмгүй одоо л ил шууд хэлж байгаа болохоор л тэгж байна. Д�##�дуур бүгд л ингэж ярьдаг шүү дээ.....

Сонин
Сонин
4 сар 11, 2024 15:18

Элбэгдоржийн бэл бэнчин хөрөнгё зоорийг лайвчин Д.МөнхЭрдэнэ eрөнхийдөө хэлнэ дээ. Нэг удаа ямар байсныг нь хэлж ыайсан санагдана

Бат инженер
Бат инженер
4 сар 12, 2024 07:45

Оюун Эрдэнэ хүн гүтгэхээ боль. Та нар 8 жилийн дотор юу хийсэн юм. Зуд болоход нохой тарг�##�даг зовлон тохиолдоход гэдэг шиг энэ жил овоо цас орж МАН-д сайхан д�##�им болов оо. Хайран мөнгө хайран нам

Зочин
Зочин
4 сар 14, 2024 23:36

Зоригийн �##�уурчны захи�##�агчийг яг илрүүлж байхад нь Нямдорж хөндөлдсөөр байгаад зогсоосон гэдэг. Ер нь Зоригийн хэргийн бүх асуудлыг зориудаар будилуулж өөрийн т�##�ын захи�##�агчийг нууц�##�ж чадан түүнийхээ хариуд намаа шантаажилж өөртөө болон хүүхэддээ ажил �##�бан туша�##� авч явдаг хүн гэж сонссон нь ортой бололтой. Энэ хоёр хүнийг хэрэлдүүлчихээд Нямдорж уулан дээрээс харан инээж суугаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button