Гадаад мэдээДЭЛХИЙ

Шүгэл үлээгч Boeing 777, 787 Dreamliner загвар алдаа дутагдалтай гэжээ

Сүүлийн үед “Boeing” компани хэд хэдэн асуудалд холбогдоод байгаа. Энэ он гарснаас хойш тус компанийн үйлдвэрлэсэн онгоцонд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдлууд гарсан.

Хамгийн сүүлд ням гарагт /2024.04.08/ НУ-ын “Southwest Airlines” компанийн Boeing 737-800 загварын онгоц хөөрөхөд хөдөлгүүрийнх нь халхавч унаж, далавчаа мөргөсөн байна. Уг явдлыг АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) мөрдөн байцааж буй.

Тэгвэл шүгэл үлээгч, тус компанийн инженер Сэм Салехпур “Boeing”-ийг 777, 787 Dreamliner загварыг үйлдвэрлэхдээ зардлаа хэмнэх арга хэмжээ авсан тул тэдгээр онгоцнууд насжих тусам осол гарах эрсдэлтэй гэжээ.

Салехпур энэ талаар нэгдүгээр сард Холбооны нисэхийн удирдлагын газарт гомдол мэдүүлсэн юм. Тус гомдлын талаарх хэвлэлийн бага хурал мягмар гарагт болсон байна.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Би үүнийг Boeing-ийг бүтэлгүйтээсэй гэж бодож бус харин ослоос сэргийлж, амжилттай яваасай гэж хүссэн болохоор хийж байна. Үнэнийг хэлэхэд Boeing ийм байдлаараа яваад байж болохгүй. Сайжрах хэрэгтэй” гэжээ.

“Boeing” компани 777 загварын талаар мэдэгдэл гаргаагүй ч 787 Dreamliner онгоцны загвар алдаа дутагдалтай гэдгийг эсэргүүцсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Real facts
Real facts
4 сар 10, 2024 13:23

Boeing ийн 737 ба 787 загварууд хамгийн эрсдэлтэй гээд маш их хэл амтай байгаа саяхан Boeing ийн хуучин чанар ш�##�гагчийг маш чух�##� шүүхийн мэдэгдэл өгхийн наана Boeing аминд нь хүрсэн хэрэг гарсан ABC CNN үздэг хүмүүс бүгд мэднэ. Al Zajeera тв ээс маш айхтар эрэн сурв�##�жилах нэвтрүүлгэ гаргасан түүнийг Youtube-д сувагт нь ороод Boeing нэрээр хайгаад үзэж болно 45 минутийн маш сайн нэютрүүлгэ байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button