Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден санал асуулгаар Трампаас дөрвөн хувиар илүүрхэж байна

АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сард болно. Тус сонгуульд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нар өрсөлдөх нь тодорхой болсон.

Тэгвэл “Reuters” агентлаг “Ispos” фирмтэй хамтран цахимаар таван хоногийн турш санал асуулга явуулсан байна. Тэрхүү асуулгад сонгууль өгөх эрхтэй 833 хүн оролцжээ.

Санал асуулга даваа гарагт /2024.04.08/ хаагдахад хүмүүсийн 41 хувь нь сонгууль яг одоо болбол Жо Байденд саналаа өгнө гэсэн байна. Харин оролцогчдын 37 хувь нь Дональд Трампт саналаа өгнө гэж хариулсан юм.

Гэвч сонголтоо хийгээгүй хүмүүсийн тоо их хэвээр байна. Оролцогчдын 22 хувь нь хараахан сонголтоо хийгээгүй байна гэж хариулжээ. Хэдийгээр энэ шиг улс орон даяар явуулж буй санал асуулгууд чухал ч гэсэн сонгуулийн үр дүнг өрсөлдөөн өндөр “савлагаатай” гэж нэрлэгддэг мужууд шийддэг.

Тэдгээр “савлагаатай” хэмээн нэрлэгддэг аль ч нэр дэвшигч гарах магадлалтай мужууд нь Пенсильвани, Мичиган, Аризона, Жоржиа, Невада, Хойд Каролина юм. “Wall Street Journal” сэтгүүл тэдгээр мужуудад санал асуулга явуулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.04.03/ санал асуулгын хариуг нийтэлсэн байна. Хариуг харвал Трамп “савлагаатай” мужуудад Байденыг 2-8 хувиар илүүрхэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2024 08:08

Win Tramp

Зочин
Зочин
4 сар 11, 2024 08:31

БИТГИЙ ШАА.

tramp ylna
tramp ylna
4 сар 11, 2024 23:58

trump ylbal Aguu Ih Oros Putind ashigtai.Oros ylna

Холбоотой мэдээ

Back to top button