Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамасын удирдагчийн 3 хүү, 4 ач зээ нь Израилын агаарын цохилтод амь үрэгджээ

Хамас бүлгийн удирдагч Исмаил Ханиегийн гурван хүү, дөрвөн ач зээ лхагва гарагт /2024.04.10/ Израилын агаарын цохилтод амь үрэгдсэн байна.

Хание “Al Jazeera” агентлагийн дагуул сувагт ярилцлага өгөхдөө хөвгүүд нь “Иерусалем болон Аль-Акса сүмийг чөлөөлөх замдаа амь үрэгдсэн” гэж хэлжээ.

Израилын тал мэдэгдэл хийхдээ тэднийг Хамас бүлгийн дайчид байсан гэсэн бол Хание Израилыг өш хонзон авч, алан хядах зорилготой үйлдэл гаргасан хэмээсэн юм.

Тэрбээр “Бүлгийн удирдагчдын гэр бүлийг онилсноор удирдагчид манай ард түмний шаардлагаас татгалзахад хүргэнэ гэж дайснууд үзэж байна. Миний хөвгүүдийг онилсноор Хамас байр сууриа өөрчилхөд хүргэнэ гэж бодож байгаа нь төөрөгдөл” хэмээжээ.

Сүүлийн үед Газын зурвасын дайнд гал зогсоох хэлэлцээнд ахиц гарах болсон Энэхүү халдлага нь гал зогсоох хэлэлцээнд сэв суулгаж магадгүй гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хуучин ард
Хуучин ард
4 сар 12, 2024 12:28

Цусан өшөө л авна даа.

Холбоотой мэдээ

Back to top button