Ши Жиньпин: Тайваньтай нэгдэхийг хэн ч зогсоож чадахгүй

БНХАУ-ын засгийн газар Тайванийг зэвсгийн хүчээр ч хамаагүй нэгтгэнэ гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Тайванийн Ерөнхийлөгч асан Ма Юинжоуд хоёр талыг нэгдэхийг хэн ч зогсоож чадахгүй гэж хэлжээ.
1949 онд Бүгд Найрамдах Хятад улсын засгийн газар иргэний дайнд Мао Зэдуний коммунистуулал ялагдсан тул Тайвань руу дүрвэсэн байдаг. Тэр цагаас хойш Тайванийн нэг ч удирдагч БНХАУ-д айлчилж байгаагүй юм.
Ма Юинжоу 2008-2016 оны хооронд Тайванийн ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрбээр өнгөрсөн жил БНХАУ-д айлчилсан анхны Тайванийн ерөнхийлөгч асан болжээ.
Тэгвэл Ма Юинжоу дахин БНХАУ-д айлчилсан байна. Тэрбээр Ши Жиньпинтэй Бээжинд Ардын их хурлын ордонд уулзсан юм. Ши Жиньпин түүнтэй уулзахдаа “Улс орон, гэр бүлүүд дахин нэгдэх түүхэн хандлагыг гадны нөлөөлөл зогсоож чадахгүй” хэмээсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Тайваньд ерөнхийлөгч болон парламентын сонгууль явагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд БНХАУ-ын засгийн газар салан тусгаарлагч гэж тодорхойлсон Лай Чин Тэ ялалт байгуулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.