Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна

Зах зээлд нэг унц алтны арилжих үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Тухайлбал спот алтны үнэ мягмар гарагт /2024.04.09/ долоо арилжаа дараалж нэмэгдэн нэг унц нь 2,364 ам.доллар хүрсэн юм.

Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад алтны үнэ 16 гаруй хувиар нэмэгджээ. Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрэх болсон шалтгаан юу вэ?

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ багасгана гэж таамаглаж буй хөрөнгө оруулагчид алтны үнийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болж буй. Гэхдээ төв банкнууд ам.доллароос хамааралтай байдлаа багасгах гэж алт худалдаж авч байгаа нь мөн нэг хүчин зүйл юм.

Төв банкнуудын хувьд алт нь эдийн засаг, олон улсын хямралын үед урт хугацаанд үнэ цэнээ хадгалдаг, найдвартай хөрөнгө гэж үздэг.

Алт нь мөн уян хатан хөрөнгө оруулалт гэж тооцогддог юм. Бодлогын хүү буурах үед алтны үнэ өсөх хандлагатай байдаг. Яагаад гэвэл бодлогын хүү буурахад алтанд хөрөнгө оруулах нь бонд авахаас илүү ашигтай байдаг юм.

Ийм учраас Хятадын Ардын банк гуравдугаар сард 17 дахь сардаа дараалан алт худалдан авчээ. Тус банк гуравдугаар сард нийтдээ 160 мянган унц худалдаж авснаар нийт 72.74 трой унц алтны нөөцтэй болсон байна.

Мөн БНХАУ-д өнгөрсөн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн салбар хямралын байдалд орсон тул Хятад хөрөнгө оруулагчид алт худалдаж авах нь нэмэгджээ. Хятадтай адил АНУ-тай холбоотон биш бусад улсууд алт худалдан авч, ам.доллароос хамааралтай байдлаа бууруулахыг эрмэлзэж буй.

Үүнээс гадна энэ жил дэлхийн 60 гаруй улсад сонгууль болно гэдгийг санах хэрэгтэй. Сонгуулийн жилийн эдийн засаг болон улс төрийн таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь алтны үнэ өсөхөд мөн нөлөөлж байх магадлалтайг эх сурвалжууд онцолсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бадарч
Бадарч
2024-04-13 03:14

дэлхийд дайн, ашигт м�##�тм�##�ын хомсдол нүүрлэж, түүхий эдийн үнэ нэмэгдсэнээс доллар үнэгүйдэх процесс явагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button