"Ерөнхийлөгчийн төрсөн өдрөөр амардаг болно" гэх мэдээллийг Л.Мөнхбаатар няцаав

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Ц.Мөнх-Оргил нар энэ сарын 05-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Тодруулбал, хууль санаачлагчид "Шүүх байгуулах тухай хууль анх батлагдсан өдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдрийг "Шүүхийн өдөр" хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэхээр хуулийн төсөлд тусгасан.
Улмаар энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхцаж байгаа тул, амралтын өдөр болгох гэж байна гэх хардлага дагуулсан.
Үүнд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар дараах тайлбар өглөө.
Тэрбээр, "УИХ-аар хэлэлцэж байгаа зарим нэг хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэдийн дунд ташаа мэдээлэл тархаад байгаа тул үүнийг залруулах нь зүйтэй. Миний бие нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг санаачилсан. Энэ ямар учиртай хууль вэ гэвэл ШЕЗ-өөс санал гаргасан санал бий. ШЕЗ бол УИХ-аас байгуулагддаг. Зургаадугаар сарын 14-нийг шүүхийн өдөр болгох санал санаачилга гаргаж ирүүлснийг нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил бид хоёр өргөн мэдүүлсэн.
Нийтээр тэмдэглэх баяр гэдэг нь улс орны хэмжээнд амардаг, баяр болгон тэмдэглэдэг өдрүүд. Нөгөөх нь тэмдэглэлт өдөр. Энэ нь тодорхой ажил мэргэжлийн онцлог, ажилтан алба хаагчид тэмдэглэж заншсан л өдрүүд юм.
"Шүүхийн өдөр"-ийг яагаад зургаадугаар сарын 14-нд сонгосон бэ гэвэл 1926 онд БНМАУ шүүн таслах байгууллагуудын дүрэм гаргаад зохицуулж ирсэн. 1992 оны шинэ Үндсэн хуульд нийцүүлэн 1993.06.14-ний өдөр анх удаа хуулиар зохицуулагддаг Шүүх байгуулах тухай хууль батлагдсан гарсан. болсон. Хараат бус шүүхийн тогтолцоо бий болсон өдөр. Энэ өдөр амрахгүй, тухайн байгууллагын тэмдэглэлт өдөр болно гэдгийг тодруулан хэлье" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНХАУ , ойлгосонгүй
ойлгож ядах юмгүй БНМАУ гэж байнаа хөө
Юун шүүхийн өдөр ичиж үхээсэй Монголд авилга хулгайч луйварыг цэцэглүүлсэн новшнуудыг харин чулуугаар нүдэж цээрлүүлэх хэрэгтэй шүү.
Монголчууд амарснаараа бол цэнгэлийн манлай болсон байх ёстой доо .Нэмэх биш хасах хэрэгтэй шүү өмхий МАЛНУУДАА
Бантсандаа
Хүүк хааны төрсөн өдрийг бүх нийтээр амарсанч яадгын
Хүн харлуулах гээд ядчих юм!
Битгий хуцаад байгаачээ, хаант засагл�##�тай улсуу
"1926 онд БНХАУ"гэнэ үү, ёстой хуцаарай хужаа сэтгүүлч ээ!!!
Зөв уншаач БНМАУ гэж байна.
�##�даа юу, �##�бааруу, БНХАУ-ийн хууль ямар хамаатай вэ????
Монгол улс Хятад улсын шүүн таслах байгууллагын дүрмийн хүрээнд ажиллаж байсан гэх гээд байгаа юм уу,,Монгол улс 1911 онд үндэсний эрх чөлөө тугаар тогтнолоо зарласан ,1924 онд анхдугаар үндсэн хуулиа бат�##�ж БНУ -аа тунхаглан зарласан биш билүү, Яахаараа Монгол улсын шүүн таслах ажиллагаа 1993 оны 6-14 ны өдөр хүртэл Хятадын улсын 1926 онд гаргасан шүүн таслах ажиллагааны дүрмээр зохицуулдаг юм бэ.
БНХАУ бишээ БНМАУ гэж байна.
Бөгсний �##�чуур мөнхбаатар
Aanhaa tsagiin bie unelegch Evgui evgui yumnuud sonsogddog yumbnoeee hahaha
Munkhbaatar Hoid solongosdoo uhchihguii yaagaaveee
шүүгчид чин шудрага байсан бол ч яахав .хэргийг будлиантуулдаг бусармаг үйлдэлтэй шүүх ,шүүгчид олны хүндлэл хүлээх нэр төртэй юу .улс орон амарсаар найр�##�саар наадам хийсээр дампуурч гүйцлээ