Нийгмийн

“СУЛДАА ГАНХАЖ” явсан албан тушаалаас ЗЭРЭГ АХИГСАД

Монгол Улс сааарал жагсаалтад орсонтой холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан, тэд өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ өнгөрсөн долоо хоногт ёсчлон баталж, нөхөн  томилгоог хийв.

Хөшигний ард Монголбанкны Ерөнхийлөгчид нөлөө бүхий бүхий улстөрчид өөрсдийн хүнээ зүтгүүлж, ҮАБЗ дээр хүртэл  Н.Баяртсайханы оронд хэнийг суулгах вэ гэдэг асуудал яригдсан. Эцсийн сонголт нь, Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхгавасүрэнг дэвшүүлэн томилуулав. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг мөн л дэд даргаар нь ажиллаж байсан Д.Баярсайханыг дэвшүүлж сонгов.

Б.Лхагвасүрэн ч тэр, Д.Баярсайхан ч тэр өмнөх дарга нартайгаа нэгэн баг болон зүтгэж байсан.  Тэд багийн системээр аливаа олон асуудлыг цэгцтэй, эрэмбэ дараалалтайгаараа шийдэж ажилладаг. Дэд дарга нарын чиг үүрэг том даргаа орлох, түүний ажиллаж амждаггүй зарим асуудлыг бие даан хариуцахад оршдог. Нэг ёсондоо А-гийн Б хувилбар нь болж ажилладаг билээ. А байхгүй бол Б нь түүнийг орлож, “томордог”.  

Нам төрдөө зүтгэсэн, нөлөөтэй улс төрчдөд зүтгэсэн хүмүүсийг ихэвчлэн ийм албан тушаалд томилдог нь  нууц биш. Тэднийг ингэж хийх ажилтай ч юм шиг, ажилгүй юм шиг байлгаж, жолооч, туслах тэргүүтэй өндөр хангамж өгдөг.

Ийм “сулдаа ганхаж” явдаг албан тушаалаас зэрэг дэвшиж албан тушаал ахиж буй хүмүүс  бол Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нар. Логик утгаараа ч тэр, тэд даргатайгаа хамт хариуцлага хүлээх ёстой албан тушаалд дээр  ажиллаж байсан.  Нэгэнт дарга нарыг нь “муу ажилласан” гэж үзсэн учраас тэд дэвшив.

Өндөр эрх ямбыг дагаж, өндөр хариуцлага ирдэг жамтай.  Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нар одоо “муу ажилласан”  дарга нарынхаа алдааг засч, “сайн ажиллах”  үүрэг хүлээв.  Тэднийг томилоход гол нөлөө үзүүлсэн томчуудынхаа чихийг бас халууцуулахгүй байх ёстой.Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг УИХ-ын гишүүн Б.Жавхлан  томилуулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-11-25 10:48

Лагвасүрэн худ�##�ч этгээд. В�##�ютын ханш өсөхгүй хэвийн байна гэж з�##�сан нь ш�##� худлаа байгаа биз, 2710 гараад т�##�ийлаа

Холбоотой мэдээ

Back to top button