Навальный агсны өөрийнхөө тухай бичсэн намтрыг худалдаанд гаргана
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный шоронд орохоосоо өмнө өөрийнхөө тухай бичсэн намтрыг энэ жилийн сүүлээр хэвлэж, худалдаанд гаргах болсон байна.
“Vintage” нэртэй хэвлэлийн газар тэрхүү намтрыг бүхэлд нь Навальный өөрөө бичсэн гэж “BBC” агентлагт хэлжээ. Навалньй агсан тус намтрыг 2020 онд мэдрэлд нөлөөлдөг хортой бодист хордсоныхоо дараа бичиж эхэлсэн юм.
Тус намтар нь “Түүний залуу нас, тэмцэлд уриалан дуудсан түүх, гэрлэлт ба гэр бүл, дуу хоолойг нь дарахыг шийдсэн дэлхийн хүчирхэг гүрний өмнө Оросын ардчилал эрх чөлөөний төлөө тууштай зүтгэсэн талаар бүрэн багтсан” гэж “Vintage” компани мэдэгджээ.
Навальный гурав гаруй жил шоронд хоригдсоны дараа хоёрдугаар сард амьсгал хураасан юм. Түүнийг нас барсны дараа шоронгоос хоригдол солилцоогоор суллагдахад ойрхон байсан гэх яриа гарсан.
Тус яриаг Владимир Путин баталж, Навальныйг хоригдол солилцоогоор суллах санааг дэмжиж байсан гэж хэлсэн байдаг. Түүнийг гуравдугаар сард Москва хотод байрладаг оршуулах газарт нутаглуулсан юм
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.