Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Их Британид хүргэлтийн ажилтныг баривчилсан цагдаа хоолыг нь хүргэж өгчээ

Их Британид цагдаа нар эрэн сурвалжлагдаж байхдаа хүргэлтийн ажилтнаар ажиллаж байсан хүнийг баривчлаад, хоолыг нь өөрсдөө хүргэж өгсөн байна.

Баривчлагдсан 21 настай эрэгтэй шүүх хуралд ирээгүй гэх хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.

Тодруулбал Саффолк бүсийн цагдаангийн хоёр ажилтан мягмар гарагт /2024.04.09/ орон нутгийн цагаар 18:20 минутийн орчим Ипсвич тосгоны Кардинал цэцэрлэгт явган хүргэлт хийж байхад нь баривчилжээ.

Хэрэгтний үүрч явсан хоолны цүнх, зургийн эх сурвалж: BBC

Ипсвичийн цагдаагийн алба Facebook дээр нийтлэл оруулахдаа “Офицерууд хүргэлтийн хоолонд дуртай хүмүүс учир хүргэлтийн аппликейшныг хэрхэн ашиглахыг хурдан сураад, хэрэгтнийг цагдан хорих байр руу авч явах зуураа бургерийг хүргэж өгсөн” гэж бичсэн байна.

Үүнтэй ижилхэн хэрэг гадаадын орнуудад хэд хэдэн удаа болж байсан юм. Тухайлбал 2022 оны нэгдүгээр сарын 27-нд АНУ-ын Өмнөд Дакота мужид цагдаагийн алба хаагч баривчилсан хүнийхээ хоолыг хүргэж өгсөн тохиолдол гарсан.

Хоол хүргэж буй Өмнөд Дакота мужийн цагдаа, зургийн эх сурвалж: Upworthy

Өмнөд Дакота мужид гарсан явдлын талаарх бичлэгийг хоол захиалсан эмэгтэй интернэт дээр байршуулсан нь олон арван сая хандалт авсан юм.

Эх сурвалж: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-13 23:35

Харин манайх яаж байна х�##�уурч байгаа нярайг эхтэй нь хөөж буулгаад машиныг нь ачаад аваад явчихна нялах үрийг нь хүргэж өгөөгүй соёлтой оронд нэг муу т�##�хыг нь хүртэл хүргэж өгөөд хүнийг нь баривчилж байна

Холбоотой мэдээ

Back to top button