Гадаад мэдээДЭЛХИЙ

Боливийн Ерөнхийлөгч Ойрх дорнодын асуудлаас гуравдугаар дэлхийн дайн үүсэж болзошгүйг анхаарууллаа

Ираны зэвсэгт хүчин бямба гарагийн /2024.04.13/ орой Израил руу 300 гаруй пуужин, дроноор халдсан. Израилын агаарын хамгаалалтын систем тэдгээрийн ихэнхийг устгасан юм.

Үүний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ойрх дорнодод нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэл боллоо хэмээн шүүмжилжээ.

Уг халдлагыг олон улсын удирдагчид шүүмжилж, Израилын талд зогсож буйгаа мэдэгдсэн. Харин Израилын Ерөнхий сайд “Хэн бидэнд хор хөнөөл учруулна, тэдэнд хариуг нь барина. Аливаа аюул заналхийллийн эсрэг өөрсдийгөө хамгаална. Шийдэмгий болон тайван” гэж хэлсэн байдаг.

Тэгвэл Боливи улсын Ерөнхийлөгч Луис Альберто Газын зурваст үүсээд буй мөргөлдөөн дэлхийн гуравдугаар дайн болохоос сэргийлэхийг анхааруулжээ.

Луис Альберто, зургийн эх сурвалж: Contralinea

Альберто “Олон улсын эрх зүйн хүрээнд Ойрх дорнодод энх тайвныг тогтооход дэлхийн бусад орнууд уриалж байгаад нэгдлээ. Мөн бид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг яаралтай хуралдаж, энэхүү мөргөлдөөн дэлхийн гуравдугаар дайн болохоос сэргийлэхийг шаардаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 15, 2024 10:32

Ганцаараа хур�##�даад яахав дээ. кккк. Бичнэ гэж ярг�##�чих юмаа

Холбоотой мэдээ

Back to top button