Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд 75 болон түүнээс дээш настнуудын тоо анхны удаа 20 сая давжээ

Дэлхийн хамгийн өндөр дундаж наслалттай орнуудын нэг бол Япон. “Worldometers” сайтаас харвал Япон 84.95 жилийн дундаж наслалттайгаар дэлхийд гуравт жагсдаг байна.

Тэгвэл Японы түүхэнд анх удаа 75 болон түүнээс дээш настнуудын тоо 20 саяыг давжээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас өнгөрсөн баасан гарагт /2024.04.12/ хүн амын тооны тооцоолол нийтэлсэн юм.

Тэрхүү тооцоолол нь 2023 оны аравдугаар сарын байдлаар хүн ам зүйн бүтэц ямар байдалтай болсон талаар аж. Тооцооллоор бол нийт хүн ам 124,352,000 болж өмнөх жилээс 595 мянгаар буурсан байна.

2023 оны хүн амын бууралт нь 2021 оны бууралтын дараа орох хамгийн том уналт байжээ. Мөн өнгөрсөн жил хүн амын тоо дахиж буурснаар Японы хүн ам 13 дахь жилээ дараалж унав.

Харин 75 болон түүнээс дээш насны иргэн 713 мянгаар нэмэгдэж, 20 сая 75 мянгад хүрсэн байна. Тус улс 1950 оноос хойш хүн амын тоог бүртгэж эхэлснээс хойш 75 болон түүнээс дээш насны иргэн 20 сая давсан анхны тохиолдол нь энэ юм. Өөрөөр хэлбэл 75 болон түүнээс дээш насны иргэн Японы хүн амын 16.1 хувь буюу 10 хүн тутмын нэгийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Asahi Shimbun, Worldometers

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button