СПОРТ

3x3: Манай баг тамирчдын дараагийн зогсоол Унгарын Дебрецен хот

Парисын олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр Хонгконгт эхэлнэ. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ, нийт 16 баг өрсөлдөх бөгөөд Монголын шигшээ багууд багтсан.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр хэсгийн тоглолтууд болж манай багийн эрэгтэй, эмэгтэй багууд нэг ч хожилгүй тэмцээнээ өндөрлүүллээ. Ийн тэмцээнээ дуусгасан манай эрэгтэйчүүдэд хоёр, эмэгтэйчүүдэд нэг боломж үлдээд байна.

Тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд багахан өөрчлөлт орсон. Тодруулбал, гарны бэртэлтэй байгаа Э.Дөлгөөний оронд Ч.Ихбаярыг сонгосон байна. Түүн дээр өнгөрсөн Азийн аваргад багаа манлайлан хүрэл медальд хөтөлсөн А.Ананд, шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтсан билээ.

Харин олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцоно. Тус тэмцээн тавдугаар сарын 16-19-нд Унгарын Дебрецен хотод болох юм. Уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх аж. Манай эмэгтэйчүүд “С” хэсэгт Япон, Египет, Испанитай таарчээ. Харин эрэгтэйчүүд Японоос эрхээ авч чадахгүй бол Унгарын тэмцээнд “D” хэсэгт Бельги, Польш, Японтой багтсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиняыыччёчч
Зочиняыыччёчч

Батын жанжин Сүбээдэй европыг нураах дөхөөд буцсан газар

Иргэн
Иргэн

Тийм учраас Монгол хүн ялагдахыг харахаас ой гутах .юм. дахиж эд нарыг харахгүй ээ пүү2

Зочин
Зочин

Шшш �######�уул болоогүй шидээ. Юун олимод орох эрх

Холбоотой мэдээ

Back to top button