Нийгмийн

12 настай охиныг хүчиндэж, улмаар хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо

12 настай охины амийг хөнөөсөн Г.Гантулгыг шүүх хурал Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2024.04.16/ 09:00 цагаас эхэлсэн.

Өмнө нь гуравдугаар сарын 29-нд товлогдсон уг хурал шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон. Шинээр ажиллах өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцах шаардлагатай. Хохирогчийн тал өмгөөлөгч нэмж авахаар болсон зэрэг шалтгаанаар хойшилсон билээ.

Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүх хурал 14:01 цагт дуусаж, Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлээр ял шийтгэл оноож, БҮХ НАСААР НЬ ХОРИХ шийдвэр гаргалаа.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.бүлэглэж;

2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;

2.4.хохирогчийг жирэмсэн болгож;

2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;

2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;

2.8.харгис хэрцгий аргаар;

2.9.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "хорин" гэснийг "хорин таван" гэж өөрчлөлт оруулсан./

Тайлбар:

  • Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно.
  • Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
  • "Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл" гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-16 13:49

ene lalriin neriig ni yu gej durdadj, nudiin haagaad baiga. muu uheeriig tamlja al. hoshnog ruu ni haluun tuur chihej al

Зочин
Зочин
2024-04-16 14:14
Reply to  Зочин

Ner n gantulgashd nuugaad bh yu bhaw bugd medne

Зочин
Зочин
2024-04-16 14:15

Зүгээр өчиггүй цаазлах л хэрэгтэй юм ш дээ

Bid
Bid
2024-04-16 19:09
Reply to  Зочин

МОНГОЛ УЛСАД ХҮН ЦААЗАЛДАГГҮЙ !!! Хамгийн их дээ л бүх насаар нь улсын хоолоор тэжээх. Дээр нь харуул хамга�##��##�т, байрны цахилгаан дулаан…

Насан
Насан
2024-04-16 14:47

Сийчиж амьдаар нь тарчлаахсан!!!!!!! үзэн ядаж бна чамайг

Зоч
Зоч
2024-04-16 14:49

Сохроосой

Зочин
Зочин
2024-04-16 15:33

ЗҮГЭЭРЭЭ МАНАЙХААН ТАЙВШИР ЭНИЙГ ЦААЗЛАХ ХЭРЭГГҮЙ ХЭТЭРХИЙ ХҮНДЛЭЛ БОЛНО ЭНЭ ЛАЛАР ОДОО ГЯНДАН ОНЦГОЙ ГЭЭД ОЛОН ШАТ ДАМЖЛАГЫГ ДАВАХ ГЭЖ НИЛЭЭД ЗҮДРЭНЭ.АРЫН СҮВ БОЛ 3333 ЭРГЭЧИХНЭ ХАЛХЫН ШОРОНГИЙН ЗОВХИ НЬ ӨӨДӨӨ НҮД НЬ ГЯЛАЛЗСАН СЭРЭГЛЭН ХУЛГАРУУД ЭНИЙГ ЗҮГЭЭР Л ХАЙР ХАЛАМЖИНДАА АВНА ЭНЭ БОЛ ӨНГӨРСӨН ГӨЛӨГИЙГ ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ОНООЛОО МОНГОЛЫН ШҮҮХ БРАВО

Зочин
Зочин
2024-04-16 16:10

Тэр жаахан охин амьдрах эрхгүй байсан хэрэг үү..энэ новш тэгээд амьдрах эрхтэй гэж үү..

Зочин
Зочин
2024-04-16 18:23

нүүр царайг нь ил болго муу новшийг шоронд нь тамлах хэрэгтэй

Bid
Bid
2024-04-16 19:06

БҮХ НАСААРАА УЛСЫН ХООЛООР БОРДУУЛЖ ДЭЭ

Bid
Bid
2024-04-16 19:06
Reply to  Bid

САНАА АМАР, ГЭДЭС ЦАТГАЛАН

Зочин
Зочин
2024-04-16 19:23

Энийг цаазлахгүй бол би өөрийн гараар хорооно гэсэн хүн байсан яасан бэ

Bolor
Bolor
2024-04-16 20:21

Umhii Ayatungaaa z##l

Zochin
Zochin
2024-04-16 20:22

Umhii Ayatungaaa z##l

Зочин
Зочин
2024-04-16 22:09

Энэ муу новшийн �##�уурчинг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээнэ гэж юу байдаг юм Иймэрхүү �##�уурчдыг бүх муу муухайг нь үзүүлээд эд эрхтнийг нь гадаадад борлуулаад Монголын минь агаар нутагт ч дахиж үнэртүүлэхэд хорвоогоос �######�уулах хэрэгтэй. Хайран сайхан 12той охин �##�уурчны гарт энд чихээд байхад энэ муу новш амьд ангайгаад тэжээлгээд хэвтэнэ гэж хууль нь ёстой лүдийн юм аа Ийм юмыг яах ёстой юм бэ

zocin
zocin
2024-04-17 00:07

БЭЛЭГ ЭРХТЭНЭЭ ОРУУЛАХ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ХӨНГӨЛТТЭЙ ЗААЛТ БӨГӨӨД ХҮЧИНДЭХЭД ХАМААРАХГҮЙ ЮМ БАЙНА ТЭЭ

Зочин
Зочин
2024-04-17 05:59

Гөлгийг �##�чихынсан

Зочин
Зочин
2024-04-17 07:49

Ал, �##�, �##�

Холбоотой мэдээ

Back to top button