Top StoriesГадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Израил Иранд хариуг нь барина, гэхдээ нөхцөл байдлыг илүү хурцатгахгүйгээр

Товч агуулга: Израил, Ираны хооронд хурцадмал байдал үүсээд буй. Өнгөрсөн бямба гарагт /2024.04.13/ Иран Израил руу 300 гаруй пуужин, дроноор халдсан. Тус халдлагыг Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдлыг хурцатгах эрсдэл боллоо гэж олон хүн шүүмжилсэн юм. Израилын талаас халдлагын хариуг нь барихаа мэдэгдсэн байгаа. Одоо олон улс Израил ямар хариу арга хэмжээ авахыг анхааралтай ажиж байна.


Иран болон Израил улс нь зөрчилдөн, мөргөлдөж ирсэн түүхтэй. Тус хоёр улс нутаг дэвсгэрийнхээ дотор болон гадаадад бие биеийнхээ ашиг сонирхол бүхий зүйлсэд олон удаа халдсан гэгддэг. Гэхдээ тэдгээр халдлагыг аль аль тал  үйлдээгүй гэсэн байр суурийг илэрхийлдэг юм. Уг дайсагналыг шинжээчид сүүдэр дэх дайн гэж нэрлэх нь ч бий.

Аравдугаар сарын 7-нд Газын зурвасын дайн эхэлсний дараа Иран Израил руу шууд цохилт өгөхөөс зайлсхийсээр ирсэн. Харин Ливаны Хезболла, Йемений Хусит террорист бүлгүүдэд дэмжлэг үзүүлэх байдлаар Израилын эсрэг ажилласан юм.

Газын зурвасын дайн эхэлснээс хойш Хезболла, Хусит Израилын зэвсэгт хүчинтэй гал солилцож байгаа. Гэвч энэ сарын эхээр Ираныг мөргөлдөөнд шууд оролцоход хүргэсэн нэг зүйл болсон.

Дөрөвдүгээр сарын нэгэнд Сирид байрлах Ираны элчин сайдын яам агаарын цохилтод өртөж, долоон хүн амь үрэгдсэн байна. Иран тус халдлагын улмаас зэвсэгт хүчний долоон зөвлөх нас барсан хэмээж Израилын талыг буруутгасан юм.

Амь үрэгдсэн хүмүүс дунд Ираны армийн гурван ахлах командлагч, дөрвөн зөвлөх байсан. Гаднын оронд буй өөр улсын элчин сайдын яамыг бөмбөгдөнө гэдэг олон улсын хуулийг зөрчсөн хэрэг билээ.

Халдлагад хариу арга хэмжээ авна гэдгээ Иран төд удалгүй зарласан. Мэдэгсэнээрээ ч Иран өнгөрсөн бямба гарагт /2024.04.13/ Израил руу пуужин, дроноор халдсан. Тэдгээр зэвсгийн ихэнхийг Израилын агаарын хамгаалалтын систем АНУ-ын тусламжтай устгасан юм. Ираны цохилт дэд бүтцийн бага зэрэг хохирол учруулж, нэг охин хүнд гэмтэл авсан байна.

Бямба гарагийн цохилтыг дэлхийн удирдагчид зэмлэн, Газын зурвасын хурцадмал байдлыг Ойрх дорнодын бусад орнууд руу халдаах эрсдэлтэй зүйл боллоо хэмээсэн юм. Тодруулбал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ираны халдлагыг зэмлэн буруушааж, “Бүс нутгийг хамарсан хурцадмал байдал үүсэх бодит аюул нүүрлээд буйд түгшиж байна” гэсэн.

Мөн Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро Дэлхийн III дайны өмнөх үе хэмээн анхааруулж, НҮБ-ын яаралтай хуралдахыг уриалсан юм.

Иран, Израилын одоогийн байр суурь

Тус халдлагын дараа Иранаас НҮБ-д сууж буй элчин сайд мэдэгдэл хийхдээ “Ираны цэргийн Зионист дэглэмийн Дамаск дахь манай дипломат газрын эсрэг түрэмгийллийн хариу үйлдэл юм. Одоо асуудал дууссан гэж үзнэ. Гэсэн хэдий ч Израилын дэглэм дахин алдаа гаргавал Ираны авах хариу арга хэмжээ илүү ширүүн байх болно. Энэ бол Иран болон Израилын мэхлэгч дэглэмийн хоорондын зөрчил, АНУ үүнээс хол байх ёстой” гэсэн байна.

Иран халдлага үйлдэхээсээ хэдэн хоногийн өмнө анхааруулга өгсөн хэмээжээ. Үүнийг нь Турк, Йордан, Ирак албан тушаалтнууд баталж, 72 цагийн өмнөөс Вашингтонд мэдэгдсэн гэсэн юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргааны нэгэн ахлах албан тушаалтан Иранаас анхааруулга өгөөгүй хэмээжээ.

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, зургийн эх сурвалж: Washington Post

Харин Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Сүүлийн жилүүдэд, ялангуяа, Израил Иранаас ирэх шууд довтолгоонд бэлтгэж байна. Бид хамгаалалтын системүүдээ идэвхжүүлсэн, мөн бид хамгаалалтын болон довтолгооны ямар ч хувилбарт бэлэн. Израил улс хүчирхэг. Израилын зэвсэгт хүчин хүчтэй. Израилын олон нийт хүчтэй. АНУ Израилын хажууд зогсож байгаад, мөн Их Британи, Франц болон бусад орнууд дэмжиж байгаад талархаж байна. Хэн бидэнд хор хөнөөл учруулна, тэдэнд хариуг нь барина. Аливаа аюул заналхийллийн эсрэг өөрсдийгөө хамгаална. Шийдэмгий болон тайван” гэх зарчмыг бид баримтална гэсэн юм.

Тэгвэл Израилын Батлан хамгаалах хүчний топ генерал Иранд хариу барина гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй. Мэргэжилтнүүд Израилаас өгөх хариу цохилт Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдлыг хурцатгах хэмжээний хүчтэй байх вий хэмээн эмээж буй.

Израил хариу цохилт өгнө гэдгээ мэдэгдсэн

Израилын Батлан хамгаалах албаны штабын дарга, дэслэгч генерал Херци Халеви улсынхаа цохилтод бага зэрэг өртсөн Неватим агаарын цэргийн баазаас “Израилын газар нутаг руу маш олон пуужин, дроноор халдсанд хариу өгөх болно” гэж маш товч бөгөөд тодорхой мэдэгдэл хийлээ.

АНУ-ын албан тушаалтнууд даваа гарагт /2024.04.15/ Ираны халдлагад хариу цохилт өгөх нь бараг гарцаагүй зүйл хэмээсэн юм. Харин Байдены захиргаа Ираны нутаг дэвсгэрт чиглээгүй, өргөн цар хүрээний бус цохилт өгнө гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Израилын дайны парламент Ираны халдлагын асуудлаар дөрвөн удаа хуралдсан байна. Тус улсын “N12” телевиз мэдээлснээр сүүлчийн уулзалтаар Иран хэрээс хэтэрсэн гэдгийг мэдрүүлэх ч Техранаас илүү том хариу үйлдэл үзүүлэхэд хүргэхээргүй арга хэмжээ авах талаар дайны парламент хэлэлцсэн аж.

Бенжамин Нетаньяху, Жо Байден, зургийн эх сурвалж: CNN

“N12” Израил АНУ-тай хамтран хариу арга хэмжээ авах хүсэлтэй байгаа гэж мэдээлсэн. Харин АНУ үүнд огт оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Израил Ираны харвасан ихэнх пуужин, дроныг устгаж чадсан гэдгээ ялалт хэмээн хүлээж авах нь нэг төрлийн хариу үйлдэл болно гэж Байден хэд хэдэн удаа Израилын засгийн газар зөвлөжээ.

Гэвч Израил хариу цохилт өгөхөөр шийдсэн бололтой. Одоо олон улс Израил хэр хүчтэй хариу арга хэмжээ авах вэ гэдгийг анхааралтайгаар ажиглаж байна.

Эх сурвалж: Reuters, The Guardian, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2024 18:55

Зөвхөн нэг т�##�ыг барьсан мэдээлэл оруулах юм. Өөр нөгөө т�##�ын мэдээллээс оруулаач. Нөгөө т�##�д нь тэс өөр л юм бичээд байна.

Зочин
Зочин
4 сар 18, 2024 14:30

Сири улсад байх элчин сайдын яамыг израйль улс бөмбөгдөх эрхтэй юу.Сири болон ираны эрх ашиг хөндөгдөж байна.Болоогүй АНУ тай хамтарч цохилт өгнө гэнэ.АНУ NO гэхээр израйль.яаж ч чадахгүй. Хэрэв АНУ тай израйль хамтарв�##� тэнд дэлхийн 3-р дайн үүсэх нөхцөл байд�##� үүснэ гэдгээ мэдэж байгаа ..

Холбоотой мэдээ

Back to top button