Нийгэм мэдээ

Р.Батсолонго: Бөөр орлуулах аппараттай болсноор жилд 70-80 хүүхдийн амь насыг аварч чадахаар боллоо

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Эрчим эмчилгээний тасаг /Хүүхдийн сэхээ/ бөөр орлуулах аппараттай боллоо. Ингэснээр жилдээ 70-80 хүүхдийн амь насыг аварч чадна гэж тус тасгийн эрхлэгч Р.Батсолонго ярилаа.

Тэрбээр “Хүүхдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг жилд 800-1000 хүүхдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Энэ аппаратын онцлог нь бага насны хүүхдүүдийг гавлын эрхтний дутагдал, бөөрний цочмог дутагдал, элэгний цочмог болон архаг дутагдлыг үед эмчлэгдэж байх явцад тухайн эрхтнүүдийг үргэлжлүүлэн орлуулах эмчилгээг хийхэд тустай орчин үеийн ухаалаг аппараттай болсон. Энэ аппаратыг тухайлан хэрэглэх нэг заалт юу вэ гэхээр “Олон юманд хордсон цочмог хордолтуудыг, эм химийн бодисын хордолтуудыг, бөөрний дутагдлын үед бид 10 кг-аас доош жинтэй хүүхдүүдийг аппаратаараа орлуулж чаддаггүй. Эмийн эмчилгээгээр эмчилгээ үйлчилгээ явуулдаг байсан бол энэ аппарат нь жин харгалзахгүй ач холбогдолтой. Тийм учраас бид бөөр орлуулах аппараттай болсноор жилд 70-80 хүүхдийн амь насыг аварч чадахаар боллоо" хэмээн тайлбарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button