Нийгэм мэдээ

Б.Содномдаржаа хохирлоо нэхэмжлэх эсэхээ шийдээгүй, биеийн байдал муу байна

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Монголын хууль шүүхийн байгууллага цагаатгаж сулласан билээ.

С.Чимгээгийн хувьд 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд таван жил хорих ангид хоригдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд эдэлсэн сэтгэл санаа болон бие махбодиороо хохирсон хохирлоо төрөөс 48 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна.  

Харин Б.Содномдаржаа цаашид хохирлоо төрөөс нэхэмжлэх эсэх асуудлаар түүний өмгөөлөгчөөс тодруулахад, “Гадуур буруу мэдээлэл яваад байна лээ. Б.Содномдаржаа 40 сая төгрөг нэхэмжилжээ, 32 сая төгрөг авна гэнэ гэх мэт. Ингэж нэхэмжилсэн зүйл би огт яриагүй. Бид энэ асуудлаар хоорондоо зөвшилцөж байна. Мэдээж сэтгэл санааны хохирол гэдэг юугаар ч хэмжигдэхгүй зүйл. Б.Содномдаржаагийн биеийн байдал муу байна. Биеийг нь яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа. Монголдоо эмчлэгдэхгүй бол гадагшаа явж магадгүй” гэлээ.

Нэмж дурдахад, УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2024 07:48

ЗӨВӨӨ ЭНЭ ХОЁР ИНГЭХ ЭРХТЭЙ ЭЛБЭГДОРЖ ХУРЦ ЭРДЭНЭБАТ ГУРВААР ГАРГУУЛ ХҮЗҮҮГҮЙ ЗАХЧИН БЫСДАГИЙН БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ЭНЭ ХОЁРТ ХУВААЖ ӨГ ТЭР АРХАГ ШОРОНЧИН АМАГЛАНБААТАР ЧИ ОДОО ҮГЭЭ ХЭЛЭЭЧ ЧИ ҮНЭНИЙГ ӨЧВӨЛ ЧАМАЙГ СУЛЛАЖ ЭЛБЭГДОРЖИЙН ЦҮНХ БАРИГЧААР ТОМИЛЖ БОЛОХ ЮМ

Зочин
Зочин
4 сар 17, 2024 12:42
Reply to  Зочин

Гэмт хэрэгтнүүдийг харсан гэрч Булган "энэ 2 Зоригийг �##�сан хүмүүс биш байна " гэж хэлсэн. Амг�##�анбаатар ч " энэ 2-ыг Зоригийг �##�сан гээд хэлчихвэл чамд 500 сая төгрөг өгөөд гадаадад гаргана гэж цагдаа прокурорууд дарамт�##�сгаас би худ�##� ярьсан " гэдгээ өөрөө ярьсан бичлэг байдаг шүү.

Зочин
Зочин
4 сар 17, 2024 07:50

Сэжигтэн хэвээрээ байгаа шүү

Зочин
Зочин
4 сар 17, 2024 09:05

Аман зурагаар �##�уурчид харагдаад бгаамдаа

Зочин
Зочин
4 сар 17, 2024 09:36

Алуурчид чинь мөнгө нэхэж давраад бгаам даа. Сонгуулийн шоу удахгүй дуусна. Хамга�##�аад бгаа Мэнгэт байхгүй болохоор Шорондоо з�##�ранаа та нар.

Зочин
Зочин
4 сар 17, 2024 10:47

Алуурчид

Зочин
Зочин
4 сар 17, 2024 11:45

Алуурчид шдээ

Холбоотой мэдээ

Back to top button