Нийгэм мэдээ

"Нулимс асгаруулагч хийнд хордсон сурагчдын биеийн байдал хэвийн байна"

БЗД-ийн нутаг дэвсгэр Нийслэлийн ерөнхий боловсролын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өчигдөр сургууль дээрээ нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 60 гаруй багш сурагчид хордсон.

Өчигдөр хордсон сурагч болон ажилчдын биеийн байдлын талаар тус сургуулийн менежирээс тодрууллаа. Тэрбээр, "Одоогоор хордсон сурагч болон ажилчдын бие хэвийн байгаа. Сургууль маань онцгой эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэхгүй байна. Зарим сурагчдын ээж, аав нэмэлт эмчилгээ хийлгээд эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтүүлж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button