Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Бидэнд харвах пуужин алга

Орос-Украины дайн эхлээд 783 өдөр өнгөрсөн байна. Сүүлийн үед барууны орнуудаас Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламж сааталд орох болсон. АНУ-ын Конгресс тусламжийн санхүүжилтийг батлахгүй царцсан бол Европын орнууд амласан хугацаандаа зэвсэг хүргэж чадахгүй байгаа юм.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский улсад нь агаарын цохилтоос хамгаалахад ашиглах пуужингийн нөөц шавхагдсаныг анхааруулжээ. Өнгөрсөн долоо хоногт Киевийн ойролцоох томоохон цахилгаан станц ОХУ-ын агаарын цохилтод өртсөн.

Энэ талаар Зеленский “PBS” сувгийн “NewsHour” нэвтрүүлэгт ярихдаа ОХУ Трипилскийн цахилгаан станц руу 11 пуужин харваснаас долоог нь устгасан, үлдсэн дөрвөн пуужин станцыг бүрэн сүйрүүлсэн гэжээ.

Даваа гарагт /2024.04.15/ нийтлэгдсэн тус ярилцлагад Зеленский “Яагаад вэ? Учир нь бидэнд харвах пуужин байгаагүй. Харвах пуужин шавхагдсан” хэмээсэн юм.

Тэрбээр сүүлийн саруудад Украины агаарын хамгаалалтын системийн пуужингууд шавхагдаж дуусаж байгааг холбоотон улсууддаа удаа дараа мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн ОХУ-аас Украины эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтын давтаж нэмэгдэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
4 сар 17, 2024 11:47

Тэнэг �##�и�##�агч хар тамхичин

Зочин
Зочин
4 сар 17, 2024 13:03

АНУ ЕХ мөнгө өгөөд байдаг гэтэл мансуурагч өөртөө хэдэн зуун сая фунтаар Англид харш худолдаж авчаад зэвсэг байхгүй гээд сууж байдаг хохь нь

Зочин
Зочин
4 сар 17, 2024 13:38

Энэ �##�иа шогчдхэдэн рэзэн жавх я.вуульядаа Москва.а.руу харавчих юм болуу

Зочин
Зочин
4 сар 17, 2024 15:09

ANU zevseg ogno gesen yu bolson be

тогтох
тогтох
4 сар 17, 2024 15:25

Улсаа сүйрүүлж ханаагүй юм байх даа АНУ буюу НАТО, Европийн холбоо энэ муу бандийг сайхан хошгоруулж өөрсдийн зэвсгээ шинэчилж авав бололтой баахан хүмүүсийн амь үүнээс өмнө ах нарынхаа босгосон бүтээн байгуул�##�таар л тоглох шив дээ. Майнайд үүнийг дэмжигч гээд Эба мэт нь санхүүжээд байж байдаг юм шиг.

Өвгөн
Өвгөн
4 сар 17, 2024 16:21

У крайны оросууд Монголын Бат хааны төлөө төлөөсийг монголчуудаас авъя гэж хуцаад байсан ах нар маань сургаж өгч байна даа. Хаа хамаагүй ч�##�чих ийм гэмтэй Киевт нэг удаа дэлгүүрээс авгайдаа ээмэг бөгж авахад тэр худ�##�дагч монгол гээд над шидэж өгсөн шүү гэтэл тэрний чих хуруунд юу ч байгаагүй юм бна лээ

Холбоотой мэдээ

Back to top button