Сошиал трэнд
Эх үрсийн баяраар Баянхонгорчууд бидон бэлгэнд авчээ

Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдож байсан, Ардчилсан намын гишүүн Д.Ганбат өнгөрсөн парламентын үед тойргийнхоо иргэдэд бидон гардуулж өгч, “Бидон” Д.Ганбат хочтой болсон.
Тэгвэл тэрээр дахин бидон тараажээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гишүүн асан Д.Ганбат Баянхонгорчуудад бидон тараасан байна.

Тэрээр тойргийн иргэдэд бидон бэлэглэж байснаа “Тойргийнхоо иргэдэд хэрэгтэй зүйлийг нь өгсөн, хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл бол энэ” гэж тухайн үед өөрийгөө хаацайлж байсан удаатай юм.
Ж.ДӨЛГӨӨН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.