Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Европын холбоо Иранд шинэ хориг тавихаар ажиллаж байна

Өнгөрсөн бямба гарагт /2024.04.13/ Иран Израил руу 300 гаруй пуужин, дроноор халдсан. Тэдгээрийн ихэнхийг Израилын агаарын хамгаалалтын систем АНУ-ын тусламжтай устгасан юм.

Тэгвэл АНУ болон Европын холбоо тус халдлагын хариуд Ираны эсрэг шинэ хориг тавихаар ажиллаж буйгаа мэдэгджээ. Тухайлбал АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Вашингтон хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Хоригийн хувьд бид ойрын өдрүүдэд Ираны эсрэг нэмэлт хориг тавина гэж бодож байгаа” гэсэн байна.

Йеллен нэмж “Мэдээжийн хэрэг Иран тодорхой хэмжээнд газрын тосны экспортоо үргэлжлүүлж байгаа. Үүнд чиглэсэн ямар нэгэн зүйл хийх боломжтой байж магадгүй. Гэхдээ хориг арга хэмжээнийхээ талаар урьдчилж мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна” гэсэн юм.

Харин Европын Холбооны ахлах дипломатч Жозеф Борелл Иранд илүү хатуу хориг тавихын тулд хийх шаардлагатай ажлыг эхлүүлнэ хэмээжээ.

Үүнээс гадна тус холбоо Ираны Зэвсэгт хүчний Хувьсгалт гвардыг террорист байгууллагын жагсаалтад оруулах боломж байгаа эсэхийг авч үзнэ гэж Борелл хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters, Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2024-04-17 12:15

Hoguud

ИРГЭН
ИРГЭН
2024-04-17 12:42

өнөө Ардчилсан АНУ, Баруун Европын шударга ёс хаана байна, Израйль, П�##�естины эсрэг Геноцид үйлдэж байхад АНУ Израйльд зэвсэг нийлүүлж Израйлын үйлдлыг улам дэвэргэж байхад ЕХ таг чиг байснаа одоо Иранд Хориг тавина гэж байдаг ,, АНУ ,ЕХ-ынон ёстой Цайрцан гарууд байдаг юм байна дөө,

тогтох
тогтох
2024-04-17 15:14

Одоо Байдныг дэмжигчид дэмжээд л байж байгаа байхдаа манайд эсэргүүцэгчид өнгөт хувьсг�##� маягын юм сэдээд байсан тэгээд АНУ,Е-н холбоо тэднийг өмөөрөөд бөмбөгдөх байсан байх даа хүзүүгүй Эбэ-чингүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button