Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

ОУВС 2024 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа нэмэгдүүллээ

Өнгөрсөн нэгдүгээр сард Олон Улсын Валютын Сан (ОУВС) тайлан гаргахдаа 2024 онд дэлхийн эдийн засгийг 3.1 хувь өснө гэж тооцоолсон юм.

Тэгвэл мягмар гарагт /2024.04.16/ нийтэлсэн 2024 оны хэтийн төлөвтөө тооцооллоо өөрчилж инфляц багасан, АНУ-ын эдийн засаг хүчтэй байгааг харгалзан дэлхийн эдийн засаг 3.2 хувь өснө гэж нэмэгдүүлжээ.

ОУВС-гийн үзэж буйгаар томоохон эдийн засагтай улсуудаас АНУ-ын өсөлт тогтвортой байх юм. Тодруулбал өчигдөр нийтлэгдсэн хэтийн төлөвт АНУ-ын эдийн засгийг 2024 онд 2.7 хувь өснө гэж тус байгууллага тооцоолсон байна.

Нэгдүгээр сард гаргасан тайландаа ОУВС АНУ-ын эдийн засгийг 2.1 хувь өснө гэж таамаглаж байсан юм. Харин 2025 онд АНУ-ын 1.7 хувиар өснө гэж таамагласнаа 1.9 хувь болгож нэмэгдүүлжээ.

Үүнээс гадна тус байгууллага инфляцын түвшин дэлхийн олон оронд хяналтад орсон гэдгийг онцолсон байна. Тодруулбал дэлхийд жилийн дундаж инфляц 6.8 хувь байсан бол 2024 онд 5.9 хувь, 2025 онд 4.5 хувь болж буурна гэж ОУВС үзсэн юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button