УЛС ТӨР

"Засгийн газар байгуулагдах бүрд сайд нар нь харьяаны хүрээлэнгээ булаацалддаг"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэж УИХ-д өргөн барихыг зөвшөөрсөн.

Монгол Улсын ЗГ-аас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд шинжлэх ухааны оролцоо ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлсон. МУ-ын Ерөнхий сайд анх удаа шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийг даргалдаг болсон.

Цаашдаа Монгол Улс шинжлэх ухаан, инновац дээр тулгуурлаж хөгжих үүнээс өөр гарц байхгүй гэж ойлгож байгаа. Гэхдээ нэг харамсалтай зүйл болсон. Тодруулбал, бид үндсэн хуулиа зөрчсөн байна. Учир нь Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх гэдэг дээр эхлээд шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогоо УИХ-аар батлуулчхаад дараа нь эдийн засаг нийгмийн хөгжлийн чиглэлээ батлуулаад түүнийхээ дараа жил бүр улсын төсвөөс зээл санхүүгийнхээ төлөвлөгөөг батлуулж явах ёстой улс юм байна. Гэтэл харамсалтай нь үндсэн хуулийнхаа заалтыг 90-ээд оноос хойш гарсан бүх ажлын хэсэг биелүүлж чадаа алдаа завхралууд гарсан учраас өнөөдрийн энэ учир дутагдалтай нөхцөл байдал үүсжээ.

1994 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр Шинжлэх ухаан технологийн аюулгүй байдал гэсэн бүтэн бүлэг байдаг байсан. Гэтэл 2010 онд энэ бүлгийг өөрчлөлтөөр авч хаясан байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд маш том аюул учруулахаар зохицуулалт. Үүнийг санаандгүйгээр авч хаяагүй болов уу гэж бодож байна. Тиймээс манай энэ чиглэлийн бодлого алдагдаж, өнөөдрийн энэ хөгжил ийм дорой түвшинд ирсэн гэж харж байна.

Хоёрдугаарт, бид энэ шинжлэх ухаан, технологийн хөгжлийг зөвхөн салбарын яамны хүрээнд харж ирсэн байна. Тийм учраас энэ чиглэл холбогдох бодлогын газрууд хэрхэн ажиллах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Манай Монгол шиг Засгийн газар байгуулагдах бүхэнд салбарын сайд нь гарч ирээд шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс орон байхгүй шүү дээ. Хөдөө аж ахуйн сайд нь гарч ирээд хөдөө аж ахуйн хүрээлэнгээ яамны харьяанд байх ёстой юм байна гэж ярьдаг. Ийм өрөвдөлтэй хувь заяа магадгүй байсан учраас энд салбарууд хөгжөөгүй болов уу гэж бодож байна. Цаашдаа төр засгийн болон яамдуудыг уялдааг хангасан эко системийг нэмэгдүүлэх ёстой юм байна. Хоёрдугаарт, эрдэмтэд судлаач, энэ төрлийн байгууллагын санхүүгийн уян хатан нөхцөлтэйгөөр дэмжих ёстой юм байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-17 16:01

ШУы с�##�барын шинэчлэлийг зөв хийгээрэй

Зочин
Зочин
2024-04-17 19:25

Соц үед с�##�бар бүр өөрийн суд�##�гааны хүрээлэнтэй тэр нь с�##�барын эн тэргүүний техник технологийн шийдлийг олоход яамандаа үндэслэл боловсруулдаг одооных шиг стандарт боловсхуулна гэхэд тендер зарлаж амьдр�##�д нийцэхгүй зөвхөн хийсэн өгсөн хоёрт л ашигтай болдог ийм зүйлээсээ с�##�ах хэрэгтэй. Өөрийн дэргэд хүрээлэнтэй болбол Шаардагдах зүйлээ яам захи�##�ж мөнгө өгөх тул шинжлэх ухаан ч бас хөгжих зам нээгдэнэ.

Зочин
Зочин
2024-04-17 20:35

Соци�##�измын үед шинжилгээ, суд�##�гаа маш зөв зохион байгуул�##�ттай, с�##�бар бүр чиглэлийн хүрээлэнтэй байсан. Одоо бол жонхуу.

Мө.
Мө.
2024-04-18 08:16

Тарааж өгөөч чи.

Холбоотой мэдээ

Back to top button