Борооны улмаас Дубайн нисэх буудлуудад олон зуун жуулчин гацжээ

Мягмар гарагт /2024.04.16/ Персийн булангийн орнууд болон Арабын Нэгдсэн Эмират, Оман, Саудын Араб, Бахрейн улсуудад хүчтэй аадар бороо орсон. Тодруулбал АНЭУ-ын нийслэл Дубайд нэг жилд орох хэмжээний бороо 12 цагийн дотор орсон юм.
Үүний улмаас Дубайн хоёр том нисэх онгоцны буудалд олон зуун жуулчин гацсан байна. “BBC” агентлагт тодруулга өгсөн зорчигчид ямар нэгэн мэдээлэл, тусламжгүй олон цагийн турш гацсан байдал буйгаа хэлжээ.
Тодруулбал “Flight Aware” сайтаас харвал лхагва гарагт Дубайн олон улсын нисэх буудал руу чиглэсэн болон нисэх 290 нислэг цуцлагдсан байна. Харин 440 нислэг хойшлогдсон аж.

Нисэх буудалд гацсан Жеймс болон Элизабет Девин нар “BBC” агентлагт “Ресторанууд нь ажиллахгүй байна” гэж хэлжээ. Жеймс “Энд байгаа хоол нь зөвхөн татвараас чөлөөлсөн бүсийн хоол. Тэнд нярай, бага насны хүүхдүүдэд ямар ч хоол байхгүй” хэмээсэн юм.
Эмх замбараагүй нөхцөл байдал үүссэн байгаа ч зорчигчид нэмж буусаар байгаа аж. Жеймс “Бид нар энэ хангамж багатай нисэх онгоцны буудалд гацаад байна. Энд хэдэн мянга биш юм аа гэхэд олон зуун хүмүүс гацсан” гэжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТИЙН Ш ДЭЭ. ECLIPSE БУЮУ НАР ХЭРТЭЛТ БОЛСОН БАЙХГҮЙ ЮУ ДАА. ЮМ САЙН УМШ. ЭНЭ ИХ ХЭЦҮҮ ЯВДАЛТАЙ PLUTO IN AQUARIUS ELIPSE ТАЙ ХОЛБООТОЙ ТЭРНЭЭС ХЭН НЭГЭН ЧАМААС ИЛҮҮ ЯВЖ БАЙГААД БИШ БИТГИЙ ИЙМ МЭДРЭЛ БАЙЦГАА
МОНГОЛД БОЛСОН ХҮНД ХЭЦҮҮ ЯВДЛУУД ЧИНЬ БАС ТЭР ECLIPSE С БОЛСОН ЮМ ТИЙМ БОЛХООР БИТГИЙ ИЙМ БАЛАЙ БАЙЦГАА
манай улаанбаатарын үер бол юуч биш гэдгийг ойрын гадаадад болж буй үерүүдээс харлаа
НЭГЭН ЦАГТ ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН АУГАА ИХ ЧИНГИСИЙН УДАМ ЭРЭЛХЭГ МОНГОЛЫН ОНЦГОЙГИЙХНИЙГ УРИВАЛ ОЧООД АСУУДЛЫГ ЧИНЬ ШИЙДЭЭД ӨГЧ БОЛОХ ЮМ БОДОЖ ҮЗЭЭРЭЙ