Сошиал трэнд
Паркын тоглоомуудад их цэвэрлэгээ хэрэгтэй болжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн тоглоомоо шинэчлэх, арчлах цаг болжээ. Энэ амралтын өдрүүдэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож соёл амралтын хүрээлэн хөл хөдөлгөөн их байсан.
Гэвч харамсалтай нь үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомууд өнгө алдаж, тоос шороондоо дагтаршсан дүр зураг үлджээ. Баярлахаар ирсэн ганган багачууд өнгө үзэмжээ алдсан тоглоомуудад сууж хувцас хунараа муухай болгохоос эхлүүлээд үзэгдэх орчин ч таагүй харагдаж байгаа юм.


Иймд үндэсний соёл амралтын хүрээлэнгийн удирдлагууд зуны улирал ирж үүдээ хаалгаа нээсэндээ голчлох бус, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид анхаарал хандуулах цаг иржээ. Тоглоом төхөөрөмжийн шинэчлэлт хийхгүй ч, ядаж их цэвэрлэгээг хийх цаг болжээ.

Ж.ДӨЛГӨӨН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.