Мисс А.Баярцэцэг олон улсын наадмаас “Шилдэг жүжигчин” шагнал хүртлээ

Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино 41 дэх удаагийн Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-д албан ёсоор шалгараад байсан. Уг киноны найруулагчаар Т.Алтантуяа хань В.Агартайгаа хамтран ажилласан бол гол дүрд нь мисс А.Баярцэцэг ажилласан.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 20-25-нд Италийн Флоренц хотод болсон тус наадмаас “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин, мисс А.Баярцэцэг “Шилдэг жүжигчин” шагналыг хүртжээ.


Киноны ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нар ажиллаж, Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрхан ууланд зургийг авсан байна. Мөн “Хөх тавилан” кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн ахмад уран бүтээлчдээс гадна, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр нарын уран бүтээлчид тогложээ.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийд Монголынхоо нэрийг кино урлагаар дамжуулан цуурайтуулж "Шилдэг жүжигчин" шагналыг хүртсэн мундаг охинд баяр хүргэж улам их амжилт хүсье Мөн ийм сайхан киноны зохиогч болон бусад багийн хамт олонд нь ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе Та бүхнийг минь урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай
Can I Take Expired Amoxicillin Pills [url=http://cheapcialisir.com]Cialis[/url] Kamagra En France En Ligne Cialis Viagra Generic No Pescription
Doxycycline Online Pharmacy Uk http://cialibuy.com/# - Buy Cialis Viagra Store In Usa Buy Cialis Discount Generic Cialis
Online Viagra Ohne Rezept http://buycialisuss.com - cialis vs viagra Amoxicillin Wirkungseintritt cheapest cialis 20mg Cialis Comentarios