НИЙГЭМСонин хачин

VI ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ

"Нэст эдүкэйшн" сургуулийн зургаадугаар ангийн сурагчид үндэсний бичгийн цагаан толгойн баяр хийжээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр тус сургууль "Би монгол хүн" үндэсний бичиг үсгийн баярыг VI-IX ангийн сурагчдын хүрээнд зохион байгуулж, VI ангийн сурагчид монгол бичгийн үсгээ үзэж дууссан баяраа ийнхүү тэмдэглэсэн байна.

Энэхүү бичиг үсгийн баярыг зохион байгуулснаар хүүхдүүд эх хэл бичгээ зөв эзэмшиж, түүнд суралцаж, цаашид өдөр тутамдаа хэрэглэж хэвших, үндэсний онцлогоо хайрлан хамгаалж, үнэ цэнийг мэддэг болох зэрэг чухал ач холбогдолтойг тус сургууль онцолжээ. Мөн монгол бичгийн энэ үсэглэлийн баярыг 40 жилийн дараа анх удаа хийж байгаа аж.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бага ангийн бяцханууд л үсэглэлийн баяр хийдэг сэн. 6-р ангийнхан бол хэрэггүй шд.

Холбоотой мэдээ

Back to top button