УРЛАГ

Хүүхдэд зориулсан аппликейшн, цуврал контент зэрэгт төрөөс дэмжлэг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх” журам батлагдсан.

Тодруулбал, хүүхдийн насны онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээлийн нэр төрлийг олшруулж соёлын өв, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, сургалтын агуулга бүхий аппликейшн зэрэг цахим бүтээлүүд, өв соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, цуврал контент зэрэг нэвтрүүлгүүд болон хүүхдэд зориулсан уран бүтээлийг ашиглалтын зохицуулалт, бүтээлд тавигдах шаардлагуудыг тусгасан.

Мөн уран бүтээлийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сургалт, судалгаанд ашиглах заалтууд тусган, хүүхдэд зориулсан уран бүтээлийн тоог олшруулах, соёл, урлагаар дамжуулан хүүхэд, багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор уг журмыг баталж байгаа юм.

Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Соёлын тухай хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button