Top StoriesТойм, анализ

МАН-ын хүчдэл, АН-ын зангирал

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг тэр чигт нь Ц.Элбэгдорж руу чиглүүлж буй энэ өдрүүдэд МАН эрх мэдлээр ямар шүгэл үлээж чаддагаа, сөрөг хүчин хэрхэн зангирч уйлдгаа сайтар харуулж байна.

О.Цогтгэрэлийн зохисгүй хэвлэлийн хурал

АН-аас О.Цогтгэрэл гарч ирээд, ингэж ярив. "С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин хожиж, нөгөө нь буруутан болдог боллоо. Хэргийн материалыг ил тод болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Ийм учраас хэрэгт холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг ҮАБЗ-д тавина".

О.Цогтгэрэл бол зайрмагны бизнес нь гэнэт хөлжин цэцэглэж, "Содон" тэргүүтэй том хороолол барьдаг, хөлтэй бизнесмен болсон түүхтэй хүн. Түүний мөнгөний эх үүсвэр эдүгээ ч улс төрийн хүрээнд хачин жигтэйгээр яригддаг.

"Тесо" бизнес хөлжсөн үе нь Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчөөр ажилласан цагтай давхацна. Тэр үед тэдний байгуулсан гэгддэг хэлмэгдлийн цагдаа, шүүх дамнасан хуулийнхны хонгилоор Б.Дэлгэрсайхан, Т.Ганболд тэргүүтэй бизнесменүүд орж, асар их мөнгийг авлигад өгснөө одоо ч далд ярьдаг. Тэр их мөнгөний урсгалыг Ц.Элбэгдоржийн дэргэд ЕТГ-ын даргаар ажиллаж байгаад, УЕП болж, улмаар Хуульзүйн сайд болтлоо томорч байсан хүн бол Д.Дорлигжав О.Цогтгэрэлийн бизнес рүү "юүлсэн" гэгдэх нь бий.

"Лайвчин" Д.Мөнх-Эрдэнэ яг энэ сэжүүрийг сөхөж, "Зайрмаг зарсан мөнгөөр барилга барих боломжгүй шүү, О.Цогтгэрэл ээ. Танай нутгийн ах төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа 16 сая ам.доллар компани руу чинь оруулж, угаасан гэж би сонссон" хэмээж байсан удаатай.

Ийм хардлагад өртсөөр ирсэн О.Цогтгэрэл өнөөдөр ёс зүйн хувьд ч гэсэн С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргээр үг дуугарахад бэрхтэй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх, гүйцэтгэх ажиллагаа явуулах, хэрэг тулгах зэргээр ялласан кэйс эдүгээ олон улсад гарах гэж байна.

Энэ явцад хуулийн байгууллагыг толгойлон оролцсон хүнээр Д.Дорлигжав нэрлэгдэнэ. Түүний нутгийн сайн дүү болох зайрмагны цехээс барилгын салбарт дүүлсэн О.Цогтгэрэл ийм хэвлэлийн хурал хийгээд суух нь баахан зохисгүй л юм.

АН-ынхан ингэж дуугарах дүргүй болтлоо явцуурч, сөрөг хүчин атлаа МАН-ын тэлээний хурга шиг явснаа гэнэт хэлд орох нь баахан зангирч уйлсан хүүхдийн дүрийг санагдуулна.


МАН-ын хүчдэл

Эсрэг талд нь МАН-ынхан бол засаг барьж буй бүх эрх мэдлээ сайтар ашиглаж байна. Арилжааны телевизүүдийн холбоог ашиглаж, нийт 800 гаруй сая төгрөг зарцуулан, гурван удаагийн төлбөртэй нэвтрүүлэг цацсан тооцоолол гарсан. Танилын шугамаар сонгуулийн жил улс төрийн зорилготой нэвтрүүлгийг үнэгүй цацуулах боломж үгүй.

Тэгэхээр Засгийн газар уг ажиллагаан дээр учиргүй их улайрч, нийтэд нөлөөлөл үзүүлэхэд үлэмж анхаарч байгаа нь батлагдаж байна.

Засгийн газар мөн Т.Чимгээг олон улсад хандахад нь дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор зарлав. Үүгээрээ олон улсад "Хар даа, манай хууль шүүхийн байгууллага ингэж хэлмэгдүүлэлт хийдэг" гэх мессэжийг Засгийн газар нь өөрөө үлээчхэж байгаа хэлбэр юм.

Л.Оюун-Эрдэнэ ингэснээрээ Ерөнхийлөгчийн эрх мэдэл томрохоор ер хаашаа чиглэж болдгийг өнөөгийн төрийн тэргүүндээ ч харуулж байна. Бүр 26 жилийн дараа, асар олон зүйлс туулчхаад, телезивийн эфирт тийм "ханхалзуур" дүрээр эмэгтэй хүн сууж болдгийг үзүүллээ. Тэдгээрийг харуулангаа өөрийгөө данх болгож, жаал шүгэлдүүлэв. Олон улсад улс төрчийн төрхөө ингэж харуулна гэдгээ битүү хэллээ.

Бүх эрх мэдэл МАН-д, Л.Оюун-Эрдэнэд байна. Бас байхгүй байна. Хууль, шүүхийн байгууллага чинь нэг хүнээс л хамааралтай байна. Ийм эсрэг тэсрэг мессэжийг зэрэгцүүлж өглөө, нийтэд.

Олон нийтийн санаа бодлоор дамжуулаад гэвчиг яг таг хүссэн үр дүндээ тийм ч амархан хүрчихгүйг сошиал шүүмж бас тэдэнд үзүүлэв. Нөгөө талд "Б.Булган угаасаа янхан байсан" гэж эрээгүй зарлах, илтэд увайгүй жиргээнээс нийт жигшихийг бас харлаа.

Нийт нь асар хэрсүү болж, хөнгөн маазрал, олны танилын уриалгад автахгүй. Суурь шалтгаан хайх болсныг энэ өдрүүдээр харж байна. Эрх барьж буй намынханд магад энэ ҮЙЛ ЯВЦ тархиа онгойлгох шаардлагыг ч зүй ёсоор тавилаа.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2024 08:16

Битгий хуц

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 24, 2024 16:11
Reply to  Зочин

МАН /МАХН/ыг сонгууль болгоны өмнө 1937 оны хэлмэгдүүлэлттэй холбогдуулж ПИ-АР хийгээд байв�##� ямар санагдах бол доо . 1937 оны хэлмэгдүүлэлтийн ХОР УРШИГ одоо болтол арилаагүй ТАТВАР төлөгчдийн мөнгөөр маш олон хүнд нөхөн олговор олгоод байгаа шүү . Зориг агсаны хэрэг бол илрээгүй одоо ч ш�##�гагдаж байгаа хэрэг .

Зочин
Зочин
4 сар 23, 2024 10:43

ОЮУНЭРДЭНЭ ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ҮНЭН МӨНИЙГ ОЛЖ БАТАЛЖ УЛС ТӨРД ҮЛДЭХ, ЭСХҮЛ ЭНЭ УДАА ТҮР ҮЛДЭЖ БҮР МӨСӨН ХӨӨГДӨХИЙН АЛЬ НЭГИЙГ СОНГОХ НУМАН ТУЛГУУРТ ӨӨРӨӨ ОРОВ. ХЭЛСЭН ҮГЭНДЭЭЭ ЭЗЭН БОЛОХГҮЙ БОЛ ХОГ БОЛЖ ТААРНА ӨӨРИЙНХ НЬ ХЭЛДЭГЭЭР. ХОГ ШААРУУ ҮНЭН ЗҮТГЭЛТЭН ҮҮ ГЭДГЭЭ ХАРУУЛААРАЙ ХӨ

Зочин
Зочин
4 сар 23, 2024 11:08
Reply to  Зочин

Зөв, яг үнэн шүү хө. Эсрэг намын хүнийг барьж аваад б�##�баж гарч ирдэг бол өөртөө итгэлтэй з�##�уу лидерийн сонголт биш уул нь.Одоо ярьсан хэлсэндээ эзэн бийж харуул ЕС Оюук минь.

Уншигч
Уншигч
4 сар 23, 2024 20:22

Хамгийн том дарга байж арчаагүй үйлдлээр өрсөлдөх юм аа гэж, бидний л тавилан юм байх аа.

Зочин
Зочин
4 сар 24, 2024 04:47
Reply to  Уншигч

Оюун-Эрдэнэ бол шударга дүрд жүжэглэгч хоёр үзүүртэй зүү гэдгээ өөрөө батлаад өглөа.

Холбоотой мэдээ

Back to top button