Иений ханш ам.долларын эсрэг суларсаар байна

Өнгөрсөн долоо хоногт нэг ам.доллар анхны удаа 154 иентэй тэнцэх болсон. Энэ нь сүүлийн 34 жилд үзэгдээгүй ханш юм.
Тэгвэл иений ханш ам.долларын эсрэг суларсаар даваа гарагт /2024.04.22/ сүүлийн шинэ доод хэмжээнд хүрсэн байна. Тодруулбал өчигдөр нэг ам.доллар 154.85 иентэй тэнцжээ.
Иений ханш сүүлийн 34 жилд үзэгдээгүй доод хэмжээнд хүрсэн байгаа ч Японы төв банк арга хэмжээ авахаас татгалзаж буй. Хөрөнгө оруулагчид нэг ам.доллар 155 иентэй тэнцэх үед Японы төв банк хөндлөнгөөс оролцож, үндэсний валютынхаа ханшийг нэмэх арга хэмжээ авна гэж таамаглаж байгаа аж.
АНУ болон Японы бодлогын хүү хооронд том ялгаа байгаа тул хөрөнгө оруулагчид иенээ ам.доллар болгон арилжиж байгаа нь иений ханш унахад хүргэж буй.
Энэ долоо хоногийн баасан гарагт /2024.04.26/ Японы төв банк бодлогын хуралдаан хийнэ. Тус хуралдаанаар ямар мэдэгдэл гаргахыг хөрөнгө оруулагчид хүлээж байгаа юм.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.