Бизнес мэдээ
И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
‘’Скай хайпермаркет’’ ХХК-н Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг дарга И Чоль Ү нар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.
Гёнсанбүг аймаг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын жимсний тариалалтын 50%-г хангадаг. Газар нутгийн хувьд уулархаг өндөрлөгт байрлах бөгөөд өдөр шөнийн температурын хэлбэлзэл, цаг агаарын онцлогоос шалтгаалан жимсний амт чанар сайтай гэдгээрээ алдартай билээ. Өнөөдрөөс эхлэн Имарт хайпермаркетад Гёнсанбүг аймгийн үржил шимтэй хөрсөнд ургасан жимснүүд болон мөөг, 4-н төрлийн кимчиг худалдаалж эхэллээ.
Г.ОДГАРАГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.