Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Сенатын танхим Украин руу илгээх цэргийн тусламжийг дэмжлээ

Өнгөрсөн бямба гарагт /2024.04.20/ АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украин, Израил, Тайвань болон Энэтхэг-Номхой далай дахь АНУ-ын холбоотнууд руу илгээх 95 тэрбум ам.долларын цэргийн тусламжийг тусгасан хуулийн төслийг дэмжсэн.

Тэгвэл мягмар гарагийн орой /2024.04.23/ АНУ-ын Сенатын танхим тус хуулийн төсөл дээр санал хураажээ. Санал хураалтаар сенатууд зэвсэгт хүчний тусламжийг 79:18 харьцаатай дэмжсэн байна.

95 тэрбум ам.долларын задлавал

  • Хамгийн том хэсгийг буюу 61 тэрбум ам.долларыг Украинд.
  • 26 тэрбум ам.долларыг Израил болон дэлхий даяарх мөргөлдөөний бүсүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд.
  • 8.12 тэрбум ам.долларыг Энэтхэг-Номхон далайн бүс дэх холбоотнуудад “Коммунист БНХАУ-тай тэмцэхэд” тусалж илгээх юм.

Одоо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус хуулийн төсөлд гарын үсэг зурснаар баталгаажна. Байден өнөөдөр гарын үсэг зурна гэдгээ мэдэгдсэн.

Украины дайнд зүүн фронт дээрх нөхцөл байдал хүндхэн байгаа. ОХУ-ын зэвсэгт хүчин фронтын тус хэсэгт орших стратегийн ач холбогдол өндөр Часов Яр нэртэй хот болон бусад суурингуудыг эзлэхээр 25 мянган цэргээр довтолж буй.

АНУ-ын тусламж нь зүүн фронт дээр байлдаж буй Украин цэргүүдийн нөхцөл байдлыг сайжруулж өгнө. Конгресст өнгөрсөн аравдугаар сараас хойш Украин руу илгээх цэргийн тусламж царцсан байсан юм. Украины дайны зүүн фронтод нөхцөл байдал эгзэгтэй болсон үед АНУ-ын Конгресс тусламжийг баталлаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button