Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон: Нэгдүгээр сарын нэгний газар хөдлөлт 115 тэрбум иений хохирол учруулсан

Нэгдүгээр сарын нэгний өдөр Японы Ишикава мужийн Ното хойгт 7.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон. Дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар 245 хүн тус гамшгийн улмаас амь үрэгдсэн байна.

Тэгвэл тус улсын засгийн газар мягмар гарагт /2024.04.23/ мэдэгдэл гаргахдаа шинэ жилийн өдрийн газар хөдлөлтийн улмаас 115 тэрбум иений (2.5 их наяд төгрөг) эдийн засгийн хохирол учирсан гэжээ.

Энэ нь Японы нэрлэсэн ДНБ-ий 0.06-0.08 хувьтай тэнцэх дүн юм. Нэрлэсэн ДНБ нь жилд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг илэрхийлсэн хэмжээ.

Зургийн эх сурвалж: The Economist

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газар дөрөвдүгээр сарын тайландаа ийн дурдсан юм. Тус тайланд эдийн засгаа ерөнхийд нь үнэлэхдээ “дунд зэргийн хурдтай сэргэж байгаа ч саяхан сэргэлт түр зур зогссон” гэсэн байна.

Өнгөрсөн гурван сар тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар эдийн засгаа ийм байдлаар үнэлсэн юм. Эдийн засагчид Японы эдийн засаг энэ оны эхний улиралд ширгэсэн гэж таамаглаж байгаа.

Учир нь нэгдүгээр улиралд дотоодын эрэлт, ялангуяа ДНБ-ий талаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээ сул байсан тул эдийн засаг ширгэсэн гэх үзүүлэлт гарна хэмээн судлаачид үзэж буй.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button