УЛС ТӨР

"30 жил татвараа төлөөгүй "Хангай" зочид буудал гэмт хэргийн үүр, балгас болсон"

"Хангай" зочид буудлын асуудлаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Улаанбаатар сүүлийн 30 жил эмх замбараагүй, төлөвлөлт буруу хийгдэж ирсэн. Нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдаагаа засах гэж үе шаттай ажиллаж байна. Түүний нэг жишээ бол "Хангай" зочид буудал. Энэ буудал хувьчлагдаж эзэнтэй болоод 30 жил болж байна. Гэсэн ч эзэнгүй юм шиг явж ирсэн байна. "Хангай" зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал бий.

Нэгдүгээрт, татварын асуудал. Хоёрдугаарт орчны аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж байгаа.

Мэдээж ардчилсан нийгэмд хувийн өмчтэй байх ёстой. Хувийн өмчөөрөө дамжуулаад эрхээ эдэлдэг байх ёстой. Гэхдээ энэ өмч нь хуулийн дагуу татвараа төлдөг, аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай.

Ингээд харахаар өндөр балгас болчихсон хэсэг 2010 оноос хойш бүртгэлийн дугаар нь хоёр салсан. Буянгийн Жаргалсайхан гэж эрхэм энэ бүртгэлээ салгаад доод хэсэг дээр нь үндэсний үйлдвэрлэгч "Номин"-ийн Ш.Баярсайхантай нийлээд компани байгуулаад ажиллаж байгаа. Гуанз ажиллуулж байна. Гэтэл дээшээ 16 давхар хүртэл байгаа энэ балгас болчихсон хэсэг дээр тусдаа гэрчилгээ гаргасан. Гэсэн ч улсын татварын газар бүртгэлгүй буюу татвар төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчхээд 30 жил татвараа төлөөгүй байна гэсэн үг.

Харин "Номин"-ийн Ш.Баярсайхантай хамтарч эзэмшдэг доод хэсэг нь татварын системд бүртгэлтэй ч татвараа огт төлдөггүй, өртэй. Тэгсэн хэр нь үйл ажиллагаа явуулж орлого олдог. Ойр орчмоо өөд татдаггүй.

Сүүлийн 10 жилд 40 гаруй гэмт хэрэг болон зөрчлийн мэдээлэл дуудлаа энд ирсэн байна. Долоон төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Харуул хамгаалалтгүй учир ихэнх тохиолдолд хүмүүс ийшээ орж, архидаж биесээ зодож байна.

Цаашлаад хотынхоо төвд ийм балгас байлгаад байх нь хэр зохимжтой вэ, орчиндоо яаж сөргөөр нөлөөж байгаа вэ гэдэг асуудлууд хөндөгдөнө. Тиймээс эзэмшиж байгаа хүнд нь татвараа нөхөж төлөх болон цаашид ашиглах бол өөрчилж, өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлагыг тавьж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-24 12:06

Жаахан логиктой ойлгомжтой юм яриач дээ ! Хангай зочид буудл харсаар байтл 30 жилийн өмнө сүйрсэн шүү дээ, гэтэл энэ МАН-ын шинэхэн кадр 30 жилийн татвар авах юм ярьж байдаг, ийм толгойтой ацнууд л хотыг, улсыг удирдаж бнаа.Мөн ч тэнэг түрүүнүүд шүү!

ЗОЧИН
ЗОЧИН
2024-04-24 13:03

ХАНГАЙ ЗОЧИД БУУДЛЫН ШИЙТЭР ГЭЖ БАЙСАН БОЛОХООС ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ БАЙГААГҮЙ. ТЭР ХҮН ӨӨД БОЛСОН ЮМ ГЭСЭН, ЖАРГАЛСАЙХАН ХЭЗЭЭ, ХЭНЭЭС, ЯМАР ЭРХ ЗҮЙН ҮҮДНЭЭС ЭЗЭН СУУСНЫГ МЭДЭХ ХҮН БАЙНА УУ???

Зочин
Зочин
2024-04-24 13:40

нийслэлийн өмчид хурааж ав луйварчингуудын луйвардаж авсан хөрөнгө

1mongol
1mongol
2024-04-24 14:14

30 jil u hiijiisiin tgd shuuheer nehemjleed avaach tiim hetsuu umuu

Зочин
Зочин
2024-04-24 15:41

Иймэрхүү луйвраас хот мөнгөтэй болж болхоор бнашдээ ажлаа сайн хий торгуулиа өндөр болго

Зочин
Зочин
2024-04-24 16:21

Энэ даргын ярьж байгаа зөв шүү. Татвараа ч төлдөггүй юм бол энэ б�##�гасаа нэг бол буулгаж �######�уулах эсвэл чаддаг хүнд нь өгөөд өөд татах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-04-24 16:26

Номинчимэг дарга зөв ажлууд санаачилж ярьж байна даа. Олон жил бугшсан шийдэгдээгүй булхайтай асуудлуудыг зоригтой гаргаж ярьж байна. Энэ б�##�гас болсон барилгын эзэд татвараа ч улсад төлдөггүй гэдгийг бид одоо л мэдэж байна. Энэ мэт олон асууд�##� бий дээ.

Зочин
Зочин
2024-04-24 16:31

Хотын төвд байдаг уг нь хотыг чимэх ёстой барилгыг ЖАГАА мэтийн юмнууд бүр сүйрүүлсэн байна шүү, Номинчимэг даргаа дэмжинэ, өшөө цаашаа зүтгээд байгаарай, ийм хүмүүс л бидэнд хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2024-04-24 16:46

Хот үзэмжийг гутаасан бас нэг маргаантай байшин

Зочин
Зочин
2024-04-24 17:57

хотын өнгө үзэмж сүйрүүлж байгаа бол ядаж тэр татвар нтрээ төлөх хэрэгтэй. ажлын амжилт хүсье

Зочин
Зочин
2024-04-24 19:34

Зочин

Зочин
Зочин
2024-04-24 19:41

Татварын төлүүлж дуусгаад газар, барилгын ул�####�а буцаан аваад дахин шинэ хороолол барьсан нь дээр. Хотын үзэмжийг гутаасан гэмт хэргийн золиос болсон муухай газрыг шинэчилж ариутгаж бузаргүй болгох хэрэгтэй
Жарг�##�сайхан, Баярсайхан гэсэн баячууд татвараас чөлөөлөгдөх ёс байхгүй иргэд наймаачид, худ�##�даа эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн татварын дарамтад байдаг шүү дээ. Эд яахаараа 30 жил татвар төлөөгүй амьдарч чадаж бгаа юм. Өөгшүүлж өдий хүргэсэн татварынхантай хариуцлага тооцох ч ёстой

Зочин
Зочин
2024-04-24 21:30

НОМИНЧИМЭГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Зочин
Зочин
2024-04-24 21:38

ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ТАНИЛЫН МААНЬ ХҮҮ ХОРИОД НАСТАЙ ЗАЛУУ СУРАГГҮЙ БОЛЖ ОЛОН ХОНОГ ХАЙГААД УГ БАРИЛГЫН 5 ДАВХАРААС ЦОГЦОСЫГ НЬ ОЛСОН ГЭХ МЭТЧИЛЭН ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ГАЗАР ШҮҮ

Зочин
Зочин
2024-04-25 08:14

ЭНЭ ХҮҮХЭН ОЙР ОЙРХОН ЗУРАГТААР ЧАГ ЧАГ ХИЙДЭГ БОЛЛОО ХЭНИЙ НОХОЙ ВЭ? ИХ ХУРАЛД ЧААХ САНААТАЙ ЮУ? ЦЭНГЭЛДЭХИЙН ГАЗРЫН АСУУДАЛ ЯРИХААРАА ЯАХААРАА ТА НАР ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ГАЛЗУУРЛЫГ ЯРИХГҮЙ ХЭДХЭН ХҮН ДЭЭР БАЛБААД БАЙДЫН ЭНЭ УСАН ДӨРВӨД ХОТЫН БҮХ ГАЗРЫН ХУССАН МАН н УЯЖ ТЭЖЭЭСЭН НОХОЙ БОЛЖ ТААРЛАА

Зочин
Зочин
2024-04-25 10:18

Erch huchtei mundag ajillaj bainadaa, Tsengeldeh hureelengee salgaad avchihsan mundag baigaa shu emegtei hun gehed erchuudees iluu hurdtai huchtei ajillaj bnshdeee

Холбоотой мэдээ

Back to top button