Бизнес мэдээ

Баянхонгор аймгийн 120 залуу мэргэжил эзэмшиж, ажлын байртай боллоо

Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгор аймгийн 17 сумаас нийт 120 иргэнийг “Хүнд машин механизмын оператор”-ын мэргэжил олгох сургалтад  амжилттай хамруулснаас өнөөдрийн байдлаар 110 залуус Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрших Ухаа худаг уурхайд шууд ажлын байраар хангагдан мэргэжлээрээ ажиллаж байна.

Сургалт 2023 оноос хойш нэг жил орчмын хугацаанд 6 ээлжээр явагдаж байгаа бөгөөд өнөөдөр буюу 4-р сарын 24-ний өдөр 6 дахь ээлжийн 20 залуу сургалтаа дүүргэж байна.

“Эрдэнэ Монгол” компанийн зүгээс орон нутгийн иргэдэд мэргэжил олгох, ажлын байраар хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа уг сургалтад хамрагдан Ухаа худаг уурхайд ажиллаж байгаа эдгээр залуус цаашид Баянхөндий уурхайн төсөл эхлэх үед Баянхонгор аймагтаа шилжин ажиллах юм. Тэдний дунд Хонгор нутгийн гурван ч бүсгүй сургалтаа амжилттай дүүргээд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн, Ухаа худагийн уурхайд 240 тоннын уулын “шар” техник жолоодох нарийн ажил мэргэжлийг гүйцэтгэн явж байна. Сургалттай холбоотой 45 хоногийн байр, хоол, даатгал, ирэх очих унааны болон Баянхонгороос Өмнөговь руу ээлжээр явж ажиллахад гарч буй холбогдох бүхий л зардлыг Эрдэнэ Монгол компаниас бүрэн хариуцдаг аж.

Сургалтанд хамрагдсан иргэдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөндлөнгийн үнэлгээнд хамруулж олон улсын эрхтэй чадамжийн гэрчилгээг олгодог бөгөөд ингэснээр залуус маань Монголдоо төдийгүй дэлхийн хаана ч мэргэжлээрээ ажиллах боломжтой юм. Орон нутагт хамгийн ихээр тулгамддаг мэдлэг, мэргэжил олголт, цалин орлого, ажлын байрны асуудлыг шийдвэрлэхэд энэхүү төсөл бодит хувь нэмрээ оруулж байна.

Төсөл цаашид 1-2 ээлжээр үргэлжлэн явагдах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button