Гадаад мэдээДЭЛХИЙ

“CNN”-ийн санал асуулгаар Трамп Байденыг илүүрхэж байна

Арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Тус сонгуульд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп өрсөлдөх юм.

Тэгвэл “CNN” агентлагийн явуулсан санал асуулгаар Дональд Трамп Жо Байденыг илүүрхэж байна. Мөн америкчууд Трамп Байдентай харьцуулахад ерөнхийлөгчийн албаа илүү амжилттай хашсан гэж үзэх болжээ.

Тодруулбал сонгууль өгөх боломжтой хүмүүс дунд явуулсан санал асуулгаар оролцогчдын 49 хувь нь Трампыг дэмжиж байна гэсэн бол 43 хувь Байденыг дэмжинэ гэж хариулсан юм.

Мөн санал асуулгад оролцсон хүмүүсийн 55 хувь нь Трамп ерөнхийлөгчийн албыг амжилттай хашсан, 44 хувь нь бүтэлгүйтэл байсан гэж хариулжээ. 2021 оны нэгдүгээр сард, Трамп ажлаа өгөхөөс хэдхэн хоногийн өмнө явуулсан санал асуулгаар 55 хувь нь Трампыг ерөнхийлөгчийн хувьд бүтэлгүйтсэн гэж үзэж байв.

Харин оролцогчдын 61 хувь нь одоог хүртэл Байден ерөнхийлөгчийн албан тушаалаа амжилт ололтгүй хашсан гэж дүгнэжээ. Харин 31 хувь л түүнийг амжилттай ажил үүргээ амжилттай гүйцэтгэсэн гэж хариулсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 29, 2024 12:12

Х-г илүүрхэж байна гэдэг нь юу гэсэн үг вэ ? Сана л асуулгаар Т нь илүү сана л авсан уу , эсвэл Б нь Т-ээр тоглоод байна уу ? Яг юу гэсэн үг. Би багадаа их л ном уншсан. Ганц ч удаа ийм үйл үг зохиолчид бичгийн хэлэнд буулгаж байхыг хараагүй.

Холбоотой мэдээ

Back to top button