Илон Маск БНХАУ-д “айлчилж” Ерөнхий сайд Ли Цянтай уулзав

“Tesla” компанийн захирал Илон Маск ням гарагт /2024.04.28/ Бээжин хотод газардаж БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цянтай уулзсан байна.
Уулзалтын үеэр Маск Ли Цянд “Tesla”-гийн Хятад дахь хөгжил нь БНХАУ-АНУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны амжилттай жишээ гэж хэлжээ. Тус компани 2018 онд Шанхай хотод цахилгаан машины үйлдвэр барих тохиролцоонд хүрч байсан.

Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна баригдсан хамгийн анхны “Tesla”-гийн үйлдвэр болсон юм. Тус компани дөрвөн жилийн өмнө “Full Self-Driving” нэртэй хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаан бүхий автомат жолоодлогын системээ танилцуулсан байдаг.
Гэсэн хэдий ч БНХАУ-д хараахан тус системээ нэвтрүүлээгүй байгаа. Ийм учраас Маск БНХАУ-д хүрэлцэн ирсэн нэг шалтгаан нь автомат жолоодлогын “FSD” системийг нэвтрүүлэх талаар эрх баригчидтай хэлэлцэх юм.
БНХАУ нь “Tesla”-гийн хоёрдох хамгийн том зах зээл. Иймдээ ч Хятад хэрэглэгчид дунд “FSD” автомат жолоодлогын системийн эрэлт өндөр байгаа юм. Энэ сарын эхээр Маск “Tesla” тун удахгүй “FSD” системийг Хятадад нэвтрүүлж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.